Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор томиллоо

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилохтой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэдэг.Төрийн хариуцлагатай албанд очихдоо яагаад заавал тангараг өргөдөг нь учиртай. 2016 оны долдугаар сарын 12-ны 12.45 цагт УИХ-ын энэ гишүүд тангараг өргөсөн байдаг юм. Тэр цагаас хойш өргөсөн тангаргаа тэд мартсан.

Тангаргаасаа няцсан хүмүүст хандаж хэлмээр байна. Та нарт зориулсан тангараг хэлж өгье.Улстөрчид нь хувийн байгууллагынхаа эрх ашгийн төлөө зээл хууль, төсөл төлөвлөгөө авч зөвхөн хувийн байгууллагынхаа болон эхнэр, хүүхдээ баяжуулахын төлөө үнэнчээр зүтгэхээ тангараглая гэдэг шинэ тангарагтай болмоор байна. Харин томилогдож байгаа хүмүүс нь намайг томилсон даргынхаа төлөө үхэн үхтлээ зүтгэнэ гэдэг тангарагтай болмоор байна. Энэ бол өнөөдрийн нийгмийн үнэн бодит байдал. Манай даргыг муулах юм бол цагдан хорино гэдэг. Улсаа хөгжүүлнэ гэж худлаа ярихаа одоо болих хэрэгтэй. Нам дотроо бүлгэм, бүлгэм дотроо жигүүрээ хөгжүүлнэ гэдэг  тангарагтай болчихмоор юм. Нэг удаа хэлээд л түүнийгээ мартахыг тангараг гэдэггүй юм. Б.Жаргалсайхан прокурор  та хэн нэгний өс хонзонг авах, бусдын нөлөөлөлд битгий автаасай гэж хүсч байна. Прокурорын тангарагт “Гаднын нөлөөнд үл автах” гэж маш чухал, өгүүлбэр байна. Та тангаргаасаа битгий няцаарай.

УИХ-ын гишүүн Санжмятав:Хууль хяналтын байгууллагын нэр хүнд унасан цаг үед та ажиллах гэж байна. Мэргэжлийн сайн баг бүрдүүлж, хариуцлагатай ажиллаарай. Өнөөдөр удирдлагууд нь солигдож байгаа ч гэсэн 95 хувь нь шударга, үнэний төлөө ажиллаж байгаа олон прокурорууд бий, тэднийхээ хүчийг ашиглаж ажиллахыг хүсье.

Гишүүд үг хэлж дууссаны дараа Ерөнхийлөгчөөс ирүүлсэн  Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 94.6 хувийн саналаар Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор томиллоо.

Улсын Ерөнхий прокуророор томилогдсон Б.Жаргалсайхан нь:

  • 1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
  • 1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
  • 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
  • 2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
  • 2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
  • 2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,
  • 01.07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга,
  • 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх.
  • 2019 оны дөрөвдүгээр сарын 5-наас Улсын Ерөнхий прокуророор томилогдоод байна.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …