Yearly Archives: 2019

March, 2019

  • 19 March

    “КFC”-гийн хоолноос хүүхэд хордсон уу?

    “КFC” сүлжээ рестораны салбарын хоолноос  дахин хүүхэд хорджээ. Тус ресторанаар үйлчлүүлсэн хүүхэд хордлого авч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд  шинжилгээний хариу гурав хоногийн дараа гарах юм байна. Хоолонд хордсон хүү өчигдөр орой 19.00 цагийн үед аавтайгаа хамт  25-р эмийн сангийн хажуу дахь салбар сүлжээ ресторанаас “Curry”-тай багцыг авчээ. Хүү ресторанаар …

  • 19 March

    С.Баярцогт:Швейцарын тал материалыг шууд хүсэлт тавьсан улс төрч, шударга тэмцэгч байсан ч өгөхгүй

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр /2019.03.19/ Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ Швейцарын Холбооны Улсын талаас Монголын талд иргэн С.Баярцогтын оффшор дансаар орж, гарсан гүйлгээний таван дансны баримтыг хүлээлгэж өгсөн. Энэхүү мэдээлэл нь журмынхаа дагуу Гадаад харилцааны яамаар дамжиж, АТГ-т хүргэгдэж байгаа. Гэтэл өнөөдөр уг дансны хуулга АТГ-т хүргэгдэж  очоогүй байна” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл уг мэдээлтэй  холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогт …

  • 19 March

    Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг монгол эмч нар эх орондоо хийж байна

    Нүдний өвчний эмчилгээ оншилгоог сайжруулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард УНТЭ-ийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн 2 машин, мэс заслын микроскопи, хөлдөөх аппарат, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг гардуулж өгсөн билээ. Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд ард иргэдэд нүдний тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлснээс гадна 200 …

  • 19 March

    Байгаль орчинд ээлтэй LINE TRACE ROBOT автобус угсрах бүтээлч арга хэмжээ боллоо

    “Монголын бүтээлч ирээдүй-технологид суралцая” зорилтод хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Миний анхны робот” бүтээлч арга хэмжээний энэ удаагийн цувралаар замын түгжрэлийг сааруулах ач холбогдолтой байгаль орчинд ээлтэй Line Trace Robot автобус угсрах онолын сургалт болон бүтээлч арга хэмжээг явууллаа. Дөрөвдүгээр цуврал болох “Миний анхны робот-4” бүтээлч арга хэмжээнд оролцох хүүхдүүдэд зориулан хоёрдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд япон багш, япон улсад …

  • 19 March

    Цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагджээ

    Цагдаагийн байгууллагад өчигдөр /2019.03.18/ буюу цэргийн баяраар гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл харьцангуй бага бүртгэгджээ. Харин эрүүлжүүлэгдсэн хүний тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад өссөн байна. Нийслэлийн хэмжээнд цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан гэх мэдээлэл байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл нэлээд бүртгэгджээ. Үүнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу бусдын биед гэмтэл учруулах, танхайрах …

  • 19 March

    Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны 03 дугаар сарын 20-ны …

  • 19 March

    Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт цас орж, шуурч эхэлжээ

    Цаг уурын байгууллагаас өнөөдөр Өвөрхангай, Баянхонгорын хойд, Архангайн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Мөн нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. Өнөөдөр 11:40 цагийн байдлаар: Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт цас орж, шуурч эхэлсэн байна. Сүхбаатар, Өмнөговь аймагт тэнгэр бүрхэг, хүйтэн салхитай. Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий суманд …

  • 19 March

    М.Билэгт гишүүн намрын чуулганы хуралдаанд 100 хувийн ирцтэй оролцжээ

    УИХ-ын  намрын чуулганд УИХ-ын гишүүн  М.Билэгт, М.Энхболд нар   100 хувь  ирцтэйгээр оролцож , тэргүүлжээ. Харин  Гадаад улсад хамгийн олон цагаар ажилласан гишүүнээр  Д.Тэрбишдагва, Д.Цогтбаатар (ГХ-н сайд), Д.Сумъяабазар (УУХҮ-ийн сайд) нар хамгийн их буюу 28 гаруй цаг ажиллажээ. Түүнчлэн  хамгийн олон цагийн чөлөө авсан гишүүнээр  Б.Наранхүү. Тэрбээр чуулганы   хуралдааны  хугацаанд нийт 28 хувьд нь чөлөө авсан байна.  Харин О.Содбилэг гишүүн  хамгийн олон цагаар чуулганы …

  • 19 March

    БНХАУ-ын дарга Си Жиньпин Итали, Францад айлчилна

    БНХАУ-ын дарга Си Жиньпин гуравдугаар сарын 21-26-нд Итали, Монако, Францад айлчлал хийхээр болжээ. Энэ талаар тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Лу Кан даваа гарагт мэдээлэв. Си Жиньпин Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла, Монакогийн хунтайж Альберт II, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нарын урилгаар тус улсуудад айлчлах аж.

  • 19 March

    Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв нээгдлээ

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудын сайн дурын ажлыг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран нээж байна. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Тус төвийн үйл ажиллагааг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ бие даан явуулах бөгөөд энэхүү төвөөр …

  • 19 March

    Нэг хором :”Түргэн ууртай тэнэг баатрууд” дууны клип цацагдлаа

    Цагдаагийн ерөнхий газар, “JCI Монгол” төрийн бус байгууллагатай хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн “Нэг хором” аяны  “Түргэн ууртай тэнэг баатрууд” дууны клип цацагдлаа. Энэ дуу “Нэг хором” аяны хүрээнд иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, уураа тэвчихийг уриалсан байна. Өнгөрөгч оны статистик мэдээллээс харахад хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг …

  • 19 March

    Хустайн аманд гарсан түймрийг цурманд оруулжээ

    Энэ сарын 18-ны өдрийн 15:23 минутад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хустайн амны “Төгөл” амралтын зүүн талд уулын оройд 4 га ой, хээрийн түймэр гарчээ. Тус бүс нутагт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, 29, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн нийт 38 алба хаагч 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг …

  • 19 March

    Усанд живж байсан хүүхдийг аварсан З.Баянзулыг “Шударга журам” медалиар шагналаа

    Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Соёлын бодлогын газрын ахлах мэргэжилтэн З.Баянзулыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагналаа. Тэрээр 2015 оны долдугаар сард Увс аймгийн Улаангом суманд Увс нуурын эрэг дээр амарч байхдаа усанд живж байсан хоёр охины амь насыг аварчээ. Тухайн үед дугуйны дотуур хаймар дээр хөвөн тоглож байсан хоёр охин салхинд туугдан нуурын гүнзгий хэсэгт очуутаа …

  • 19 March

    “Аримун” продакшны “Халуун зүрх” кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д. Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ. “Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ Үргэлжлэл болсон үр үлдэнэ” хэмээх “Халуун зүрх” уран сайхны киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ. Хоёр уран бүтээлч шинэ бүтээлийнхээ зураг авалтыг 2018 оны наймдугаар …

  • 19 March

    Загвар өмсөгч А. Баярцэцэг “Би нар” кинонд ээжийн дүрд тогложээ

    Загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит бүтээл “Би нар” уран сайхны кинонд тогложээ.Тэрбээр тус кинонд хөгжлийн бэрхшээлтэй ээжийн дүрийг бүтээсэн аж. Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх “Би нар” уран сайхны киноны хяналтын үзлэг гуравдугаар сарын 12-ны өдөр “Зайсан хилл”-д болжээ.  Сонирхуулахад загвар өмсөгч А.Баярцэцэгийн тоглосон “Хөх Тавилан”, “Хөхөө” зэрэг уран сайхны кинонууд “Hong Kong International Film & TV Market” фестивальд амжилттай оролцож …