Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт цас орж, шуурч эхэлжээ

Цаг уурын байгууллагаас өнөөдөр Өвөрхангай, Баянхонгорын хойд, Архангайн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Мөн нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

Өнөөдөр 11:40 цагийн байдлаар:

  • Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт цас орж, шуурч эхэлсэн байна.
  • Сүхбаатар, Өмнөговь аймагт тэнгэр бүрхэг, хүйтэн салхитай.
  • Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий суманд цас орсон.
  • Дорноговь аймагт шороон шуургатай байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Иймд иргэд, тээвэрчид замд гарах шаардлагатай бол техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …