Yearly Archives: 2019

February, 2019

  • 27 February

    Долоон санг татан буулгана

    Засгийн газрын  өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тариаланг дэмжих сан болон Мал хамгаалах санг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нэгтгэх, хуримтлагдсан эх үүсвэр, өр, авлагыг шилжүүлэх, Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр холбогдох хууль, шийдвэрийн төсөл боловсруулж, дөрөвдүгээр сарын нэгний дотор танилцуулахыг сайд Ч.Улаанд даалгав.   Тариаланг дэмжих сан, мал хамгаалах сангаас олгож байгаа урамшууллыг жил бүрийн …

  • 27 February

    Д.Оросоо: Талийгаач амиа хорлох хэмжээний сэтгэлийн хатгүй хүн биш

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид, авлигын хэргийн сэжигтнээр саатуулагдаж байсан хуульч Л.Бямбаа амь насаа алдсан гэх хэрэгтэй холбоотойгоор хуульчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Хуульч Д.Оросоо “Төрийн тусгай хамгаалалттай газар Монгол Улсын иргэн амь насаа алдсан анхны тохиолдол биш. Өнгөрөгч онд ЗТХЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан хуульч залуу бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан. Мөн нийслэлийн …

  • 27 February

    Шахмал түлшийг түүхий нүүрстэй ижил үнээр худалдаална

    Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан УИХ-ын Утааны эсрэг лобби бүлгийн ажлын хэсгийнхэн өчигдөр /2019.02.26/ шахмал түлшний үйлдвэрүүдийн  үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон УИХ-ын Тамгын газрын Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын холбогдох …

  • 27 February

    Э.Энхриймаа: Сүрьеэ өвчний судалгаа миний сэтгэлийг эмзэглүүлсэн

    БНХАУ-ын Элчин сайдын яамнаас “Дэлхийн мисс-2018” тэмцээнд хүмүүнлэгийн ажлаараа “Топ-20”-д шалгарсан мисс Э.Энхриймаагийн “Сүрьеэгүй Монгол” төслийг дэмжиж, 100 мянган юанийг хандивлалаа. Хандивыг  БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Шин Хаймин өнөөдөр /2019. 02.27/ “Энхрий эрдэнэ” сангийн байранд гардуулан өглөө. Энэ үеэр мисс Э.Энхриймаа “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохдоо хүмүүнлэгийн сэдвээ маш удаан хайж, судалсан. …

  • 27 February

    Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн найз бүсгүй ХСҮТ-д эмчлүүлэгчдийг дайлжээ

    “Солонгон ааштын увидас” гэх өвөрмөц нэртэй хоолны нэвтрүүлгийн хөтлөгчийг дуучин Т.Дэлгэрмөрөнгийн найз бүсгүй Х.Ананда гэдгээр нь олон нийт андахгүй.Тэрбээр өчигдөр /2019.02.26/ өөрийн сэтгэлээ шингээсэн хоолоор Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д туяа эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгчдийг дайлжээ. Х.Ананда хоёр хоногийн өмнө Баянзүрх захаас хонь, ямааны дунд чөмөг, үхрийн чөмөг ясыг үнэгүй цуглуулж, үхрийн шийр, сүү, гурил зэргийг худалдаж авахад 39600 төгрөг …

  • 27 February

    З.Энхболд: Ягаан, цэнхэр тасалбарын хувьчлалыг шалгаж амжихгүй

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 25-ны өдөр 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тогтоолтой холбогдуулан холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийсэн. Энэ үеэр 1992 оноос хойш  хувьчлагдсан 928 төрийн өмчид хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах үүрэг өгсөн юм. “Монгол Улс нийтдээ 928 обьектыг иргэддээ менежментээр, цэнхэр, ягаан тасалбар тарааж хувьчилсан байна. Эдгээрийг нэг бүрчлэн шалгаад үр дүнг нь тооцож гаргах …

  • 27 February

    Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

    Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлсэн ч хойшлогдлоо. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул шүүх хуралдааныг 03 …

  • 27 February

    “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

    “Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлагаар эхэлж, 2016 оноос эхлэн “Цэргийн албаны тухай Монгол Улсын хууль”-д “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт болж, хуулийн дагуу цэргийн алба хаах хэлбэр болсон юм. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр оюутан залуусын иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг олгож, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал ажил болсон. Мөн оюутнуудыг суралцах хугацаанд нь …

  • 27 February

    Улаанбаатар чуулгад “Мартын 8 – Хаврын Уянга” тоглолт болно

    Улаанбаатар чуулга “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулсан “Мартын 8 – Хаврын Уянга” тоглолтоо тавихад бэлэн боллоо. Тоглолтод Улаанбаатар чуулгын бүх уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос дурдвал МУГЖ С.Ганзориг, МУГЖ Г.Хонгорзул, МУГЖ Б.Батболд болон хийлч Ч.Дэлгэрцэцэг,  “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчид болох Бараа, Мийгаа, BeatBox Ray, Цохивор хөгжимчин Б.Дуулал нар өөрсдийн шинэхэн уран бүтээлүүдээ  толилуулах юм. Мөн Улаанбаатар циркийн уран бүтээлчид өөрсдийн шилдэг, нүд баясгам үзүүлбэрүүдээ үзэгчдэдээ өргөн барих билээ. Тоглолтод хүрэлцэн ирсэн бүсгүйчүүддээ зориулсан бяцхан сюрприз хүлээж байна. …

  • 27 February

    Г.Занданшатар:Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйн хуулийг батлан мөрдүүлэх болно

     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын орон нутагт хийж буй томилолт өчигдөр Өвөрхангай аймагт үргэлжиллээ. Түүнийг Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт хүрэлцэн ирэхэд аймгийн Засаг дарга Г.Ганболд, ИТХ-ын дарга А.Ишдорж болон Өвөрхангай аймгаас парламентад сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг болон төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөгчид хүндэтгэн угтлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хууль дээдэлж, хариуцлага сахилга, …

  • 27 February

    “Фантастик” продакшн Вьетнам улсын “NV film”-тэй хамтран кино бүтээжээ

    “Фантастик” продакшны уран бүтээлчид Вьетнам улсын “NV film”-тэй хамтран “Хувь заяаны дуудлага”  нэртэй кино бүтээжээ. Бүгд найрамдах Вьетнам улсын  Хо Ши Мин хотод энэ сарын 25-ны өдөр киноныхоо нээлтээ хийжээ. Уг кинонд Вьетнам жүжигчид тоглосон бол ерөнхий найруулагчаар Б.Тамир, продюсерээр К.Төрболд,  Т.Баярхүү, С.Өнөболд нар ажиллажээ. Ирэх гуравдугаар сарын 1-нээс Вьетнамын бүх кинотеатрт нээлтээ хийх инээдмийн, хайрын сэдэвтэй уг киног бүтээхэд БНСВУ-ын “NV …

  • 27 February

    БНХАУ-ын тэргүүн хатагтай мисс Э.Энхриймаад 100 мянган юань хандивлажээ

    “Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн амжилттай оролцсон мисс Э.Энхриймаагийн “Сүрьеэгүй Монгол” төслийг БНХАУ-ын элчин сайдын яамнаас  дэмжиж 100 мянган юань хандивлажээ. Хандивыг БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин өнөөдөр /2019.02.27/ мисс Э.Энхриймаад гардуулан өгөхөөр болжээ. Уг арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нар …

  • 27 February

    С. Амарсайханыг Нийслэлийн Засаг даргаар сонголоо

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. МАН-ын Удирдах зөвлөл болон нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайханы нэрийг хотын даргад дэвшүүлэв. Мөн төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн нэрийг нийслэлийн Засаг даргад дэвшүүлсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханыг Засаг даргад дэвшүүлсэн тул  хуралдааныг төлөөлөгч Б.Батнасан даргалан явуулсан. Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг нууцаар явуулсан бөгөөд тооллогын комиссыг төлөөлөгч Н.Батсүмбэрэл ахалж, төлөөлөгч Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар, Ц.Одонтунгалаг, …

  • 27 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 23. Буд гараг. Эрхтэний тэнгэрт одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Хий Өдрийн наран 7 цаг 37 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 27 February

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 02 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, …