“Фантастик” продакшн Вьетнам улсын “NV film”-тэй хамтран кино бүтээжээ

“Фантастик” продакшны уран бүтээлчид Вьетнам улсын “NV film”-тэй хамтран “Хувь заяаны дуудлага”  нэртэй кино бүтээжээ.

Бүгд найрамдах Вьетнам улсын  Хо Ши Мин хотод энэ сарын 25-ны өдөр киноныхоо нээлтээ хийжээ. Уг кинонд Вьетнам жүжигчид тоглосон бол ерөнхий найруулагчаар Б.Тамир, продюсерээр К.Төрболд,  Т.Баярхүү, С.Өнөболд нар ажиллажээ.

Ирэх гуравдугаар сарын 1-нээс Вьетнамын бүх кинотеатрт нээлтээ хийх инээдмийн, хайрын сэдэвтэй уг киног бүтээхэд БНСВУ-ын “NV film”-тэй хоёр жилийн хугацаанд хамтран ажилласан байна.

Мөн тус улсын “SAIGON MOVIES media” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.  Вьетнамын зах зээлд киног цацах ажлыг тус компани хариуцан гүйцэтгэхээр болсон аж.

 

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …