С. Амарсайханыг Нийслэлийн Засаг даргаар сонголоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. МАН-ын Удирдах зөвлөл болон нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайханы нэрийг хотын даргад дэвшүүлэв. Мөн төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн нэрийг нийслэлийн Засаг даргад дэвшүүлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханыг Засаг даргад дэвшүүлсэн тул  хуралдааныг төлөөлөгч Б.Батнасан даргалан явуулсан. Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг нууцаар явуулсан бөгөөд тооллогын комиссыг төлөөлөгч Н.Батсүмбэрэл ахалж, төлөөлөгч Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар, Ц.Одонтунгалаг, Д.Амарбаясгалан нар гишүүдээр ажилласан юм. Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч С.Амарсайхан 25, С.Мөнхчулуун 19 санал авч, нэг саналын хуудас хүчингүйд тооцогдов. Ингээд нийслэлийн ИТХ-ын VII хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлэхийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямбад даалгаснаар хуралдаан өндөрлөлөө.

 

Санал болгох мэдээ

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын …