Yearly Archives: 2019

February, 2019

  • 4 February

    Ардын уран зохиолч П. Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглалд Төрийн соёрхол хүртээлээ

    Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Төрийн шагнал хүртээх тухай” зарлиг гаргалаа. ЗАРЛИГТ:  “…Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, үеэс үед дуурьсах гарамгай бүтээлүүдийг туурвин урлаг, уран зохиолын боловсрол, гоо …

  • 4 February

    С.Өлзийхүү Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо

    Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль хүртээв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол …

  • 3 February

    Тэтгэврээ авахаар оочирлож зогссон ахмад настан нас баржээ

    Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны салбар тооцооны төвөөр үйлчлүүлж байсан 70 орчим настай, ахмад настан амь насаа алджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар талийгаач “Хаан банк-ны тооцооны төв дээр тэтгэврээ авахаар ирсэн бөгөөд урт дараалалд зогсож, теллер дээр ирсэн даруйдаа зүрх нь зогссон байна. Тухайн үед тус банкны зүгээс түргэн тусламж дуудсан боловч иргэн нас барсан байжээ. …

  • 2 February

    100 айлын уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх 1.6 км авто замыг шинэчилнэ

    Нийслэлийн төр захиргааны  V байрны НИТХ–ын дэргэдэх Иргэдийн танхимд “100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг”-ээс санаачлан тухайн байршил орчмын барилгын материалын захын бизнес эрхлэгчид, иргэдтэй уулзалт арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд НИТХ–ын төлөөлөгч, 10 айлын барилгын  барилгын материалын зах, худалдааны төвийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга, НИТХ–ын Ажлын албаны дарга Б.Батбямба, болон НХТЕТГ, НАЗГХ, НМХГ, НГА, НГХДБГ–ын удирдлага, албаны хүмүүс оролцлоо. Уулзалт …

  • 2 February

    Чойжин ламын сүм музейг сэргээн засварлана

    Түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрийн эхний төсөл болох Чойжин ламын сүм музейн уран барилгын хадгалалт хамгаалалтын ажлыг БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Чойжин ламын сүм музей, Монголын Урлагийн Зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн бусад байгууллагатай хамтран 2019 оноос эхлүүлэхээр болсон байна. Монголын Урлагийн Зөвлөл Чойжин ламын …

  • 2 February

    Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга Монголд ирнэ

    Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын Засгийн газар 2018 онд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гаргасан. Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулсан …

  • 2 February

    Засгийн газрын зарим гишүүдийг томилох тогтоолын төсөл өргөн барилаа

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох УИХ-ын тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. “Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай” Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан тоотод Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн …

  • 2 February

    НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр олгож дуусна

    Иргэдийн дансанд 2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлээд байна. Тодруулбал нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн юм. Өнөөдөр 08:00 цагийн байдлаар 580507 иргэнд 84.5 тэрбум төгрөг шилжүүлжээ.  2018 оны НӨАТ-ын буцаан олголтод нийт 808 мянга гаруй иргэнд 120 орчим тэрбум төгрөгийг буцаан олгох юм. Монголбанк нэгдсэн журмаар арилжааны банкуудад байршсан иргэдийн дансанд урамшууллын мөнгийг …

  • 2 February

    МАН-ын Удирдах Зөвлөл Л.Оюун-Эрэнийг ЗГХЭГ-ын даргад дэмжлээ

    МАН-ын Удирдах  зөвлөл хуралдаж ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Монгол Ардын Намын дарга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гол асуудлыг хариуцдаг Хэрэг эрхлэх газар эзгүй байж болохгүй, Ерөнхий сайдын гол тулах хүн нь Ерөнхий сайдын бодлого шийдвэрийг хэрэгжүүлж чадах хүн байх ёстой гэж үзэн намынхаа Удирдах зөвлөлд нэрийг нь оруулсан байна. Тодруулбал  Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг сүүлийн үед олон түмний дунд орж …

  • 2 February

    Хот төлөвлөлт судалгааны институт байгуулах үүрэг өгөв

    Нийслэлийн ИТХ–ын тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ–ыг өөрчлөн байгуулах саналыг хэлэлцэх тухай, Нэр бүхий газруудыг орон нутгийн хамгаалалтад авах тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай болон Бусад асуудлыг хэлэлцэв. “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ нь анх 1964 онд “Барилга засвар шугам сүлжээний зураг төсвийн групп” гэсэн нэрээр байгуулагдаж түүнээс хойш 50 гаруй жил аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрсэн. Байгууллагын үндсэн …

  • 2 February

    Фото:Дэлхийд нэрээ мөнхөлсөн Монгол хатад

    Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Монголын спортын сор болсон эмэгтэй тамирчдын зургуудыг сошиал хуудаснаа дэлгэлээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, М.Анхцэцэг, Г.Угалзцэцэг нарын монгол үндэстний өвөрмөц, содон гоёл, зүүсгэл бүхий хувцас өмссөн эдгээр зургийг Төрийн ордонд авчээ. Их аварга Монголын шилдгийн шилдэг тамирчин бүсгүйчүүдийн хөрөгт “Дэлхийд нэрээ мөнхөлсөн монгол хатад” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. …

  • 2 February

    Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан таалал төгсчээ

    Монгол Улсын Гавьяат жүжигчин, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан таалал төгсч, Монголын сонгодог урлагт хүнд гарз тохиолоо. Нэрт дуучин Х.Уртнасан нь 1945 оны гуравдугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төржээ. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны ангийг төгсч, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуульд суралцсан. 1963 онд УДБЭТ-т зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд …

  • 2 February

    Тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ. Энэ дагуу  өнөөдөр буюу хоёрдугаар сарын 2 нд  тэгш /0, 2, 4, 6, 8/ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш сондгой /1, 3, 5, 7, 9/ тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох юм. …

  • 2 February

    Таканоива А.Баасандорж зодог тайллаа

    Мэргэжлийн сүмо бөхийн маэгешира Таканоива А.Баасандорж өнөөдөр албан ёсоор зодог тайллаа. Түүний зодог тайлах ёслолд их аварга Харүмафүжи Д.Бямбадорж оролцсон байна. Тэрээр 2009 онд мэргэжлийн сүмод хөл тавьж мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 2014 оны нэгдүгээр сард дэвшин барилдсан анхны жилдээ 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлж байсан билээ. Таканоива А.Баасандорж өнгөрсөн оны 12-р сард өөрийн барилддаг дэвжээ болох чиганоура дэвжээний доод зиндааны 23 настай залуу бөхийг юмаа мартсан гэж  цохсоны улмаас …

  • 2 February

    Жүжигчин С.Өлзийхүүд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээнэ

    Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ. Шагнал гардуулах ёслол Сар шинийн баярын өмнөх өдөр  /2019.02.03/ Төрийн ордонд болно. С.Өлзийхүү нь 1992 онд СУИС-ийн кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд Үндэсний Жүжгийн Академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагт хөл тавьжээ. Тэрбээр Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод”, В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн трамвай”, С.Маршакийн “Буудлын авхай” жүжиг, “Их хааны удам”, “Цахилж яваа …