“The Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн Япон улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Саппорогийн цасны баярт оролцож ая дуугаа өргөлөө.Энэхүү үйл ажиллагааг Японы “Призм” ХК болон “Монгол Контент” ХХК, “Хүрээ энтертайнмэнт” ХХК хамтран зохион байгуулж байна. Дуучин маань Японы хэвлэл мэдээллийн зарим байгууллага болох “Майничи”, “Асахи”, “Хоккайдо” зэрэг өдөр тутмын сонины редакци болон фм-д уригдан ярилцлага өгч, НТВ телевизийн бичлэгт …
Yearly Archives: 2019
February, 2019
-
11 February
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу баатарлаг тууль хайллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан билээ. Зарлигт бичсэнчлэн “Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан …
-
11 February
Улсын Драмын эрдмийн театрын тав дахь Жульетта хэн бэ?
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид алдарт У.Шекспирын “Ромео, Жульетта” сонгодог жүжгийн 130 дахь удаагийн тоглолтоо энэ сарын 14, 15, 16,17-нд үзэгчдэдээ толилуулах гэж байна.Тэгвэл энэ удаагийн тоглолтоор үзэгчид шинэ Жульеттатай танилцах нь ээ. Тус театрын залуу жүжигчин Б.Шинэбаяр Ромеогийн дүрд тоглох бол залуу жүжигчин Т.Анхзул Жульеттагийн дүрд тоглохоор сонгогджээ. Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын …
-
11 February
Видео: Xэвийн боовоор шоколадтай бялуу хийх жор
Цагаан сарын дараа айл бүрт элбэг байдаг зүйл бол хэвийн боов. Хэвийн боовыг идэж дуусгах гэж бөөн асуудал болдог шүү дээ. Тэгвэл хэвийн боовоор амттай шоколадтай бялуу хийж сураарай.
-
11 February
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-д үүрэг өгөв
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 8-ны өдөр Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудыг дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн Мягмар гаригт танилцуулахыг үүрэг болгов. Мөн бондуудын эргэн төлөлтөд шалгалт оруулахаар шийдвэрлэж байгааг хэллээ.
-
11 February
Хүүхдийн тоглоомын бүх газруудын үйл ажиллагааг түр зогсоожээ
Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Хотын даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоожээ. Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны …
-
11 February
Шинэ клип: Чоно хамтлаг “Монгол “
Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайн “Монгол” хэмээх шүлгээс сэдэвлэн “Чоно” хамтлагийнхан “Монгол” нэртэй дуугаа шинийн нэгний өглөө сонсогчдын хүртээл болголоо. Амьд хөгжмийг язгуур урлагтай хослуулсан “Монгол” хэмээх эх орны сэдэвт эл шинэ уран бүтээлийн үг, ая, клип, зохиомж бүгд “төгс” болсон гэхэд хилсдэхгүй. Эл уран бүтээлийг сонирхуулж байна.
-
11 February
Б.Лхагвасүрэн агсантай салах ёс гүйцэтгэлээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна. Улсын драмын эрдмийн театрт болсон салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн иржээ. УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн …
-
11 February
Шинийн долоонд айл хэсэхийг цээрлэнэ
Сар шинийн золголт үргэлжилсээр байна. Эл өдрүүдэд ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө уулзан золгож учирдаг. Харин шинийн долоонд айл хэсч, гадагш зочлохыг цээрлэдэг билээ. Учир нь хар өдөр хэмээн үздэгтэй холбоотой. Тиймээс долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг байна. Мөн энэ өдрүүдэд хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ …
-
11 February
Нэрт найрагч Б.Лхагвасүрэнтэй салах ёс гүйцэтгэж байна
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсантай салах ёс гүйцэтгэж байна. Нэрт найрагчийг сүүлчийн замд үдэх ёслол Улсын драмын эрдмийн театрт салах ёс хийж, сүүлчийн замд нь үдэж байна. Түүний алтан шарилыг төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл Баян-Өнжүүлд нь нутаглуулах ажээ. ЭМГЭНЭЛ БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН (1944-2019) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, …
-
11 February
Фото: Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
Монголчууд сар шинийн баяраар үндэсний хувцсаар гангарч, өв уламжлалаа хүндлэн дээдэлсээр ирсэн билээ. Монголын урлаг, соёлын одод, олны танил эрхмүүд энэ жилийн цагаан сараар ямар дээлээр гоёсноо фэйсбүүктээ оруулжээ.
-
11 February
Дуучин О. Энх-Эрдэнийн “Wake up with you” дууны клип цацагдаж эхэллээ
“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын Нью Йорк хотод төвтэй “CBS” телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож буй юм. Шоуны шүүгчээр Монгол Улсаас реппер, продюсер О.Баярсайхан буюу Рокит бэй ажиллаж байна. Тэгвэл тус шоунд “Авьяаслаг Монголчууд-2” шоуны ялагч, дуучин О.Энх-Эрдэнэ оролцож, үндсэн гурван шүүгч болон 49 мэргэжилтнийг алмайруулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ. Дуучин …
-
11 February
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 6. Сумъяа гараг. Шийдэм одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Хий Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл …
-
11 February
Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байна. 2019 оны 02 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. …
-
5 February
Очирдарь шүтээнд мандал өргөлөө
Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шинийн нэгний өглөө/2019.02.05/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар Гандантэгчинлэн хийдэд морилж, Мэгжид Жанрайсэг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө. Мандал өргөх ёс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл