“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”,“Тооцоогүй тоглоом” “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц”киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” кино ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ. Тэгвэл энэ удаагийн “Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн,О.Мөнхдалай, МУГЖ У. Уранчимэг нар тогложээ. “Тэнгэрээс буусан од” киноны дууны үгийг МУСГЗ Ш.Гүрбазар, аяыг МУУГЗ Л.Балхжав зохиож, дууг МУГЖ …
Yearly Archives: 2019
February, 2019
-
13 February
Л.Оюун-Эрдэнэ илүү санаачилгатай, бүтээлч ажиллахыг дарга нарт анхаарууллаа
Хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үнэлгээ хийх болон дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хурал өчигдөр боллоо. Тус ажлын хэсгийн даргаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Ажлын хэсэгт Монгол банк, Авлигатай тэмцэх газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний …
-
13 February
Дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал хэвийн байна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар, амбулаторийн 11.124 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 897 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 8.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 3.3 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 4.0 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногт цагаан сар, амралтын өдрүүд тохиож, нийт амбулаторийн үзлэг буурсантай холбоотой юм. …
-
13 February
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 8. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хоёр хар мэнгэтэй, цагаагчин могой өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Сансар Суудал: Шороо Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд …
-
13 February
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, 14-нд говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байхыг анхааруулж байна. 2019 оны 02 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хэсгээр солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, …
-
12 February
“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Параглайдингийн тэмцээн болно
Параглайдинг бол хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг ашиглан чөлөөт нислэг хийдэг спорт юм. Далавч хэрэгсэл нь 11-22 кг байх тул бүхий л хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд хүссэн газартаа очин нисэх боломжийг олгодог. Параглайдингийн спортоор олон янзын түвшинд хичээллэж болно. Хэдэн мянган метрийн өндөрт гарч, хэдэн зуун километрийн зайд нисч болдог. 2018 онд параглайдераар 564 км ниссэн дэлхийн дээд амжилт бүртгэгдсэн …
-
12 February
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлэв
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн хоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд боллоо. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 240 кг-ыг өргөсөн амжилтаар аваргын алтан медалийг хүртлээ. “Рио 2016” паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 2019 оны анхны тэмцээнийг …
-
12 February
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхөөр Энэтхэг компани ажиллана
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тус улсын ерөнхий сайд Н.Модид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав. Мөн БНЭУ-ын нэг тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэснийг уламжлан төслийн хэрэгжилт, ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудыг товч танилцууллаа. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Энэтхэг улсын Газрын тос, Байгалийн хийн сайд Дармендра Прадхан, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн …
-
12 February
“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамтарсан тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. …
-
12 February
Дуучин Э.Чулуунчимэгийн “Бүсгүйн ертөнц” тоглолт энэ сарын 22-нд болно
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Чулуунчимэг “Бүсгүйн ертөнц” бие даасан гурав дахь тоглолтоо энэ сарын 22-нд “Улаанбаатар палас”-ийн концертын их танхимд үзэгч, сонсогчдодоо өргөн барина. Шинэ оны эхээр “Бүсгүйн ертөнц” нэртэй шинэ цомгоо сонсогч түмэндээ хүргэсэн. Тэгвэл дуучин маань дуунд дуртай, өөрийн үнэнч үзэгч, сонсогчдодоо “Бүсгүйн ертөнц” нэртэй уран бүтээлийн ээлжит тоглолтоо хүргэхэд бэлэн болжээ. Тоглолт хоёрдугаар сарын 22-нд …
-
12 February
“Бүсгүйн зурвас” жүжгийн гол дүрд Б.Жаргалсайхан, Г.Урнаа, С.Болд-Эрдэнэ, Ж.Оюундарь нар тоглоно
Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн бүтээлийг театрынхаа тайзнаа амилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Найруулагч Н.Наранбаатар энэ удаа яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн”Ярилцлага”өгүүллэгээс сэдэвлэн “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийг ирэх сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Улсын Драмын эрдмийн театрын 2019 оны анхны шинэ уран бүтээлийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан,МУГЖ Г.Урнаа,МУГЖ Ж.Оюундарь,МУСТА М.Тогтохжаргал,МУСТА С.Болд-Эрдэнэ, …
-
12 February
“Hakuho cup-2019” тэмцээнд Хөвсгөл аймгийн сурагч Б.Баднайнямбуу түрүүлжээ
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 6 в ангийн сурагч Б.Баднайнямбуу Япон улсын Токио хотод болсон “Hakuho cup-2019” тэмцээнд 10 насны ангилалд барилдаж түрүүлжээ. Тус тэмцээн энэ жил ес дэх жилдээ зохион байгуулагдаж 8 орны 1200 гаруй хүүхдүүд оролцсон бөгөөд Монголоос 10 хүүхэд оролцож багаараа гуравт шалгарсан байна. Б.Баднайнямбуу нь өнгөрсөн оны 11 сард Улаанбаатар хотод болсон “Hakuho cup–2018” сумо бөхийн өсвөр үеийн …
-
12 February
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
“Эрдэнэс Тавантолгой-Инноваци-Үйлдвэрлэл” сэдэвт зөвлөгөөн “Туушин” зочид буудалд болж байна. Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэхдээ уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон гэдгийг тодотголоо. Мөн хөгжлийг дөрвөн жилээр бус, 20-25 жилээр төлөвлөх, эдийн засгаа олон тулгууртай болгох, дундаж давхаргаа 70-аас дээш хувьд хүргэхийн тулд бүгд хамтран ажиллах ёстой. Энэ бүхэнд эрдэмтэн, судлаач, …
-
12 February
Ариана Гранде “Грэмми” хүртлээ
Грэммийн шагнал гардуулах 61 дэх удаагийн ёслол энэ сарын 10-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотноо болж өндөрлөлөө. АНУ-ын дуу бичлэгийн академийн дээд шагнал болох Грэммийн шагналыг дуучин Ариана Гранде анх удаа “Sweetener” дуугаараа хүртлээ. Тэрбээр шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцоогүй бөгөөд цахим хуудсаараа сэтгэгдлээ хуваалцсан байна.
-
12 February
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа
Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өчигдөр /2019.02.11/ хянан хэлэлцээд доорх шийдвэрийг гаргажээ. Шүүхээс мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл