Yearly Archives: 2019

February, 2019

  • 14 February

    Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл эхэллээ

      Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалтын /МХБШ/ онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2019 оны 03-р сарын 04-ний 18:00 цагт дуусна.           …

  • 14 February

    Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэллээ

    Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын онлайн бүртгэл www.eec.mn  цахим хуудсаар орон даяар эхэллээ. Бүртгэлийг Улаанбаатар хотын цагаар 2019 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2019 оны 04-р сарын 15-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.    

  • 14 February

    Жүжигчин Д. Ганцэцэг, А. Ганчимэг нар хосууддаа Гэгээн хайрын баярын мэндчилгээ дэвшүүллээ

    Дэлхийн нийтээрээ жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг Гэгээн хайрын баярын өдөр буюу “Валентин” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Соёлын тэргүүн ажилтан,жүжигчин Д. Ганцэцэг, А. Ганчимэг нар хосууддаа Гэгээн хайрын баярын мэндчилгээ дэвшүүллээ.   Дашрамд дурдахад авьяаслаг жүжигчид хамтран хийсэн дэлгэцийн бүрэн хэмжээний шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байгаа аж. Шинэхэн уран бүтээлийн зохиолыг жүжигчин …

  • 14 February

    Хаврын улс төрийн халуун сэдэв “Эрдэнэт” үйлдвэр болох уу

    Намрын чуулганы сүүлээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурт байрлалтай компани руу шилжүүлэх үйлдэл хийгдэж эхэлсэн талаарх мэдээлэл шуугиан дэгдээсэн. Уг мэдээлэл гарсан даруйд “Монгол Зэс” корпорацаас “Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан асуудлаар Арбитрт дахин хандах боломж үүсгэхийн тулд тодорхой үйлдлүүд хийгдэж байсан ч улс төржилтөөс үүдэн зогслоо” гэх утга бүхий мэдээллийг сэтгүүлчдэд өгч байв. Улмаар Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд уг асуудлаар Ерөнхий сайдад хандан, асуулга тавьсан юм. …

  • 14 February

    У.Хүрэлсүх:Баялаг бүтээж, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсээ дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ. Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ Засгийн газрын тэргүүний хувьд нийгмийн түншлэлд хүндэтгэлтэй хандаж, МҮЭ-ийн төлөөлөл болох та бүхэнтэй нийгэм, эдийн засгийн бодлогын талаарх асуудлаар хамтран ажилласаар ирсэн гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод анхны захирамжаа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны …

  • 14 February

    Ховд голд осолдсон 6 настай хүүг эрэн хайж байна

    Ховд аймагт зургаан настай хүү өчигдөр /2019.02.13/ 16.55 цагийн үед Ховд голд осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газарт ослын тухай дуудлага 17.00  цагт ирсэн бөгөөд аврах ангийн есөн алба хаагч хэргийн газарт очсон байна.  Тэд 100 метрийн зайд гурван удаагийн шумбалт хийсэн ч үр дүнд хүрээгүй учир 19.45 цагт эрлийг түр зогсоожээ. Харин өнөөдөр 08.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин …

  • 14 February

    “Улаанбаатарын өвлийн наадам” энэ амралтын өдрүүдэд “Скай Резорт”-д болно

    Манай улсад хүйтний улиралд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын хугацааг уртасгах зорилгоор Бүргэдийн баяр, Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулснаар өвлийн аялал жуулчлал хөгжин гадаад дотоодын жуулчдын томоохон урсгал бий болох ач холбогдолтой юм. Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар …

  • 14 February

    Хаван буулгах арга

    Хаван гэж юу вэ? Биед натри ихээр хуримтлагдаж, шингэний тэнцвэр алдагдсанаас хаван үүсдэг бөгөөд хаван нь харагдах байдлаасаа гадна өөрт эвгүй мэдрэмжийг төрүүлдэг билээ. Тиймээс уншигчиддаа ямар шалтгааны улмаас хаван үүсдэг, мөн хаванг хэрхэн буулгах тухай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна. Хаван юунаас үүсдэг вэ? Хаван нь биед их хэмжээний шингэн хуримтлагдсанаас үүсдэг. Гэвч энэ нь усыг хэтрүүлж ууснаас шалтгаалдаггүй. Харин бие …

  • 14 February

    Зүрхний өвчин, түүнээс сэргийлэх нь

    Зүрхний булчингийн. агшиж сулрах үйл ажиллагаанд биеийн бусад булчинтай яг адил хүчилтөрөгчийн хангамж маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Зүрхэнд тэжээл өгдөг судсыг титэм судас гэх бөгөөд гол судаснаас эх авдаг. Зүрхний булчинд энэ судсаар дамжин хүчилтөрөгч очдог. Амьтны гаралтай өөх тостой хоол идэх, хөдөлгөөний дутагдалд орох, тамхи татах, архи ууснаас аажимдаа титэм судсанд холестрол (цусны судсан доторх өөх тос) цугларч, цусны …

  • 14 February

    МУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болно

    Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийх юм байна. СТА Т.Дэлгэрмөрөн бяцхан дуучин Б.Бат-Энэрэлийн шүтэн бишрэгч бөгөөд түүний дуулсан “Цамбагарав” дуунд сөхөрч явдгаа ярьжээ.    

  • 14 February

    Д.Урианхайн нэрийг Нобелийн хороонд хүргүүлжээ

    2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Азийн тэргүүн найрагч, зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл Нобелийн шагналд зохиолч нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид өнгөрсөн сард ирүүлж, академи холбогдох хурлаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд, Д.Урианхайг сонгохоор санал нэгдсэн байна. Нэгтгэсэн санал буюу нэр дэвшигчийн мэдүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын …

  • 14 February

    Танилц:Гэгээн хайрын баярын өдөрт зориулсан тоглолтууд

    Гэгээн Валентины өдөрт зориулсан тоглолтуудын  мэдээллийг хүргэж байна. Zorigt & Hishigdalai – Love’S Theme Concert Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 19:00  цагт Хаана: Crocus Event Hall-д Tасалбар: Тасалбарыг LendMN app-с 20% хөнгөлөлттэй үнээр буюу 40,000 төгрөгөөр 2 хүн үзэх боломжтой Тоглолтонд: Дуучин Наагий (Naagii), AM-C, Lil Thug E, GINJIN, Жижгээ & Цогтоо, Assassins Dance Crew , Хөтлөгч:  Анхаа, Идэр-Од, Алтаншагай (Фантастик) Хосуудад зориулсан нэгэн …

  • 14 February

    Монгол Улсад “Валентин” нэртэй гурван иргэн байдаг

    Үндэсний Статистикийн Хорооноос Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан сонирхолтой инфографик бэлтгэжээ. Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас эрэгтэй 29, эмэгтэй 26 байна. Сонирхуулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2019 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар “Валентин” нэртэй гурван хүн, ижил нэртэй гэрлэсэн 350 хос бүртгэгдсэн байгаа аж. Мөн хоёрдугаар сарын 14-нд төрсөн 3,180 хүн байгаа гэнэ. Тэдний хамгийн түгээмэл нэр нь …

  • 14 February

    Автобусны яндангаас ялгарах хорт утааг 97 хувь бууруулах технологийг нутагшуулж эхэллээ 

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ч өнөөг хүртэл тодорхой шийдэл, үр дүнд хүрээгүй байдаг. Өнөөдөр ч агаарын бохирдол гамшгийн хэм хэмжүүрийг давж, олон нийтийн бухимдлын “мөнхийн сэдэв” болсон. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээг давсан нь олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Тухайлбал, тээврийн хэрэгслийн яндангаас гарах утаа нэг шалтгаан нь болдог. Тэгвэл Улаанбаатар хотын …

  • 14 February

    Дуучин Т.Дэлгэрмөрөн найз бүсгүйдээ зориулан шүлэг бичжээ

    “Солонгон ааштын увидас” гэх өвөрмөц нэртэй хоолны нэвтрүүлгийн хөтлөгчийг дуучин Т.Дэлгэрмөрөнгийн найз бүсгүй Х.Ананда гэдгээр нь олон нийт андахгүй. Найз залуудаа өөрийн гараар ямар ч төрлийн хоолыг маш амттай хийж өгдөг гэх Ананда загвар зохион бүтээгч мэргэжилтэй ч хоол хийх дуртай гэнэ. Тиймээс хобби, хоол хийх ур чадвараа ашиглан хоолны нэвтрүүлэг бэлтгэхээр зорьсон гэдэг. Гэгээн хайрын баярын өдөр тохиож байгаа энэ өдрүүдэд Т.Дэлгэрмөрөн бусад …