Хаврын улс төрийн халуун сэдэв “Эрдэнэт” үйлдвэр болох уу

Намрын чуулганы сүүлээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурт байрлалтай компани руу шилжүүлэх үйлдэл хийгдэж эхэлсэн талаарх мэдээлэл шуугиан дэгдээсэн. Уг мэдээлэл гарсан даруйд “Монгол Зэс” корпорацаас “Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан асуудлаар Арбитрт дахин хандах боломж үүсгэхийн тулд тодорхой үйлдлүүд хийгдэж байсан ч улс төржилтөөс үүдэн зогслоо” гэх утга бүхий мэдээллийг сэтгүүлчдэд өгч байв.

Улмаар Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд уг асуудлаар Ерөнхий сайдад хандан, асуулга тавьсан юм. Л.Оюун-Эрдэнийн хувьд  тухайн үед  УИХ-ын гишүүнийхээ хувиар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурт байрлалтай компанид шилжүүлэх үйлдэл хийгдэж байгаа талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгч, Засгийн газрын тэргүүнд хандан, асуулга тавьж байв. Тэгвэл одоо Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсон.

Ажлаа авсан даруйдаа Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтгүй зээлүүдийн мэдээллийг нэгтгэж, эздэд хариуцлага тооцох, төлүүлэх асуудлаар  холбогдох албаныханд үүрэг өгч ажилласан. ЗГХЭГ-ын даргын энэ үйлдэл бага хүүтэй бондын санхүүжилтээс төгрөгийн зээл авч, Хөгжлийн банкийг ханшийн зөрүүний эрсдэлд оруулсан нөлөө улс төрчдийг айдаст  автуулаад байгаа юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …