Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл эхэллээ

  Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалтын /МХБШ/ онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2019 оны 03-р сарын 04-ний 18:00 цагт дуусна.

            2019 онд ЕБС төгсөх шалгуулагчдын мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-аас татан авч бүртгэлд хамруулна. Өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар орж заасан хугацаанд бүртгэлд хамрагдана.

            МХБШ-ыг 2019 оны 03-р сарын 23-ны өдөр зохион байгуулах ба босго оноо 400 байна. МХБШ-ын шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны 03-р сарын 11-нээс 03-р сарын 23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

 

 

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …