Yearly Archives: 2019

February, 2019

  • 16 February

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2019 оны 02 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, …

  • 16 February

    Бэр гуйхад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 16. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 12. Санчир гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй, хөх бич өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Ус Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ …

  • 15 February

    Төрийн “сулбагар” хяналтын хажуугаар хар тамхи урсан орж ирсээр байна

    Хар тамхи гэх энэ үгийг цочирдон хүлээн авдаг байсан Монголчууд одоо дасал болж, үгсийн сандаа энгийн хэрэглээ болгожээ. Энэ бол аюул юм. Бүгд л хар тамхи аюултай гэдгийг мэддэг. Тэгсэн мөртлөө л хар тамхинд донтогсдын тоо улам бүр нэмэгдсээр байна. Ер дөө долоохон жилийн өмнө “Бид хар тамхи тээвэрлэгч орон болжээ” гэх нийтлэлээ бичиж байж. Гэтэл одоо бид хар тамхи …

  • 15 February

    Н.Айшолпаны тухай номын нээлт Лос-Анджелест болно

    Дэлхий дахинд “Эрүү шүүлтийн тасалгаа” /The Cutting Room/, “Тамерлан үхэх ёстой” /Tamburlaine Must Die/ зэрэг зохиолуудаараа танигдсан Их Британийн зохиолч Лиуза Уэлш Монголын бүргэдчин охин Н.Айшолпаны тухай  “The Eagle Huntress” нэртэй ном бичиж байна. Энэ талаар Н.Айшолпан “Forbes Kazakhstan” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний ярьснаар “The Eagle Huntress” ном нь энэ оны сүүлээр АНУ-ын Лос-Анджелес хотод нээлтээ хийх аж. Дашрамд …

  • 15 February

    Холимог тулаанч О.Пүрэв хилийн чанадыг зорилоо

    Холимог тулааны спортын шилдэг тамирчин О.Пүрэв дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр өчигдөр /2019.02.14/Улаанбаатараас морджээ. Тэрбээр өнгөрсөн сарын 26-нд “АСА Цирк”-т зохион байгуулсан олон улсын холимог тулааны аварга шалгаруулах тэмцээний хамгийн дуулиант оролцогчоор тодорч байсан билээ. Олон нийтийн дунд “Пүрэвийн мухлаг”-ийн эзэн гэдгээрээ танил болсон холимог тулаанч тэмцээний зардлаа олохын тулд шаргуу хөдөлмөрлөж байсан нь олны талархалыг хүлээсэн юм. “АСА Цирк”-т болсон энэ тэмцээний 57 кг-д О.Пүрэв Казахстаны тамирчин Габдуллин Алишeр Сагдатовичийг ялсан бөгөөд түүнд Т.Ганболд захиралтай …

  • 15 February

    ”Соёмбо” сонины 95 жилийн ой тохиож байна

    Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн бийр янтайгаас “Ардын цэрэг” нэрээр анх мэндэлж, тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын бэлэг тэмдэг болж ирсэн “Улаан Од” буюу өнөөгийн “Соёмбо” сонины 95 жилийн ойн баярын мэндийг эрхэм уншигчид, сонины үе үеийн сэтгүүлчид, батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүнд МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хамгаалан дарийн …

  • 15 February

    Тэжээлийн уураг, малын гаралтай тосны үйлдвэр нээлтээ хийлээ

    Гахай, тахиа, загасны тэжээлийн уураг болон малын гаралтай тос үйлдвэрлэх “Protein” үйлдвэр Эмээлтэд нээлтээ хийлээ. Үйлдвэр өдөрт малын гаралтай 96 тонн хаягдал түүхий эд боловсруулж 24 тонн тэжээлийн уураг, малын гаралтай 17 тонн тос үйлдвэрлэх юм байна. Монгол Улсын Засгийн газар, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, …

  • 15 February

    “Солиот эх” кино “Independent days international film festival”-д өрсөлдөнө

    Ирэх дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд Герман улсын Баден-Вюртемберг мужийн Карлсруэ хотод “Independent days international film festival 2019” наадамд зохиогдох гэж байна. Тус кино наадамд Монголыг улсаа төлөөлж Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчдийн “Солиот эх” уран сайхны кино өрсөлдөхөөр болсон гэдгийг киноны уран бүтээлчид дөнгөж сая мэдээллээ. “Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид өнгөрсөн оны зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод зохион …

  • 15 February

    Үсийг угааж, эмчлэхэд хөөсөрдөг шампунь чухал биш

    Бидний өдөр тутам хэрэглэдэг шингэн шампуниуд нэгэн химийн аюултай бодис агуулж байдаг. Тэр бол Sodium laureth sulfate. Үс унах, гэмтэх шалтгаан нь SLS ба түүний хамсаатан бодисууд. Үс нэг гэмтсэн бол сэргэхдээ удаан. Хүмүүс шампунь хэдий чинээ хөөсөрнө төдий чинээ сайн гэж буруу ойлгодог. Үсийг сайн цэвэрлэхэд хөөс тийм ч чухал биш. Тэр нь нөгөө л силикон агуулсан их хөөсөрдөг, синтетик хуурамч …

  • 15 February

    Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    Он гарсаар мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Тухайлбал, энэ сарын 15-ны өдрийн байдлаар  Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Хадтай сэрүүн булаг” гэдэг газар Хадтай амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөмөрч усанд суусан дуудлагаар  НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  алба хаагчид ажиллан, иргэн О-ийн эзэмшлийн “Агила терефорт” …

  • 15 February

    Д.Отгонжаргал:Суданд ирээд би ямар сайхан эх оронтойгоо илүү их мэдэрсэн

    Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах долдугаар ажиллагаанд оролцохоор өнгөрсөн 2018 онд Онцгой байдлын албаны 26 алба хаагч эх орноосоо мордсон билээ. Тус алба хаагчдын дунд Хэнтий аймгаас анх удаа эмэгтэй алба хаагчаа илгээсэн нь Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал юм.  –Алс холын Өмнөд Судан улсад сайн сууж байна …

  • 15 February

    Улаанбаатар хотын цанын аврага шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна. Тус наадмын хүрээнд Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно. Тэмцээн уулын цанын слалом буюу туг сүлжих төрлөөр мэргэжлийн эрэгтэй, сонирхогчдын эрэгтэй, сонирхогчдын эмэгтэй ангиллаар явагдана. Өвлийн …

  • 15 February

    МУГЖ Ж.Алтанцэцэг “МАРТ 8”-нд тоглолтоо хийнэ

    Монгол Улсын Гавьяат жүжигчин, поп дива дуучин Ж.Алтанцэцэг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Март 8”-нд “Корпорэйт” конвеншн центрт “Хайр гэж…“ шинэ, амьд тоглолтоо хийнэ. 2013 онд хамгийн сүүлд “Алтанцэцэг” тоглолтоо хийснээс хойш үзэгчидтэйгээ уулзаагүй байгаа түүнд үзэгч, фенүүддээ тайлагнах олон шинэ уран бүтээл байгаа нь гарцаагүй юм. Иймд ирэх сарын 8-ны тоглолт олон зүйлээр үзэгчдийн зүрх сэтгэлийг догдлуулж, …

  • 15 February

    С.Зориг агсны  хэргийн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэхийг шаардлаа 

    “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаар УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ. Уг шаардлагад УИХ-ын  ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулахыг шаардаад дараах найман зүйлийн шаардлагыг хүргүүлж байгаа аж.  Хууль бус аргаар хувьчилж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн “Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх, …

  • 15 February

    Засгийн газрын баталгаагүй гаргасан Хөгжлийн банкны бонд “Азийн шилдэг хэлцэл”-ээр шалгарлаа

    2018 онд Монгол Улсын Хөгжлийн Банк Засгийн газрын баталгаагүй бондыг анх удаа олон улсын зах зээлд амжилттай арилжаалсан нь Монголдоо төдийгүй Азид анхдагч болж “Шилдэг Хэлцэл”-ээр шалгарлаа. Азийн Санхүүгийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох “Finance Asia”-ийн 2018 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслол энэ сарын 13-нд Хонг-Конг-д зохион байгуулагдлаа. Бондыг хямд, бага зардалаар гаргасан. Гадаад өрийн бүтцийн өөрчлөлт хийж байгаа зэрэг …