Ирэх дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд Герман улсын Баден-Вюртемберг мужийн Карлсруэ хотод “Independent days international film festival 2019” наадамд зохиогдох гэж байна.
Тус кино наадамд Монголыг улсаа төлөөлж Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчдийн “Солиот эх” уран сайхны кино өрсөлдөхөөр болсон гэдгийг киноны уран бүтээлчид дөнгөж сая мэдээллээ.
“Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид өнгөрсөн оны зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсан олон улсын анхдугаар кино наадамд амжилттай оролцож “Солиот эх” киног Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурсан байдаг.
Мөн тус наадамд манай улсын уран бүтээлчид “Чингисийн хүүхдүүд”, “Цагаан хадаг”, “Ээж”, “Том дөрвөн толгой” гэсэн кинонууд наадамд өрсөлдсөнөөс Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг “Солиот эх” киноны гол дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн юм.