Yearly Archives: 2019

January, 2019

  • 18 January

    Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг 100 хувийн саналаар дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2019.01.17/ 18 цаг 56 минутад 73.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн …

  • 18 January

    “Уран хас” балет маргааш тоглогдоно

    УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 19-нд “Уран хас” балет дахин тоглогдохоор болжээ.Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны энэхүү бүжгэн жүжгийг 1973 оны арванхоёрдугаар сарын 30-нд анх үзэгчдийн хүртээл болгосон түүхтэй. Монголчуудын үндэсний ухамсрыг сэргээсэн тус балетыг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэжээ. Монголын хөгжмийн сор бүтээлүүдийн нэг болсон “Уран хас” бүжгэн жүжигт уран гартай Хас хэмээх залуугийн хайр …

  • 18 January

    Авлигатай тэмцэх газарт Х.Баттулгын гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол,мэдээллийг шалгуулахаар шилжүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр иргэний хувиар Улсын Ерөнхий прокурорт хандаж гаргасан “Монгол Улсад ашиггүй байдлаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хурлаар батлуулах гэж байсан үйлдлийг шалгуулах тухай”  гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, 178 хуудас баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Нийслэлийн прокурорын …

  • 18 January

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүс нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар …

  • 18 January

    Хийморийн дарцаг хатгахад сайн

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 12. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, нэг цагаан мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Хий Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 17 January

    ЭХЭМҮТ 45 ор нэмэлтээр дэлгэн тусламж, үйлчилгээг үзүүлж байна

    Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцлаа. Тус төв нь амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг 40 ортой бөгөөд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед дотоод зохион байгуулалтын арга хэмжээг авч хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасаг болон бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийг …

  • 17 January

    Фото:Бүх цаг үеийн “Дэлхийн мисс”-үүд

    Дэлхийн мисс тэмцээн нь  хамгийн анхны гоо сайхны тэмцээний нэг юм. Тус тэмцээнийг хамгийн анх 1951 онд Их Британийн зар сурталчилгааны төлөөлөгч Эрик Морли зохион байгуулсан түүхтэй. Энэхүү тэмцээнийг тухайн үедээ нэг л удаа зохион байгуулна гэж төлөвлөсөн боловч  тэмцээнийг 1951 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болжээ.Дэлхийн мисс тэмцээнд оролцож титмийн эзэн болсон 19 үзэсгэлэнтэй гоо бүсгүйг …

  • 17 January

    2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр боллоо. Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж 2018 оныг “Хариуцлагын жил”болгон зохион байгуулсан ажлын үр дүн, 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлах тухай, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлсэн дүнгийн талаар хэлэлцэв.   Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна бүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, …

  • 17 January

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан “Монгол бахархал” эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

    Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойг ирэх 2-р сарын 2-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойн хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооноос Их, Дээд сургууль, Коллеж, МСҮТ-ийн оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Монгол бахархал” сэдвийн хүрээнд эсээ бичлэгийн уралдааныг  зарлаж байна. Монгол улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхаглан зарлах их үйлсэд амь биеэ үл хайрлан тэмцэж явсан Д.Сүхбаатар …

  • 17 January

    Жастин Биберийн хуримын тов гарчээ 

    Канадын залуу дуучин Жастин Бибер Америкийн алдарт жүжигчин Стивен Болдуины охин Хейли Болдуин нар ирэх сарын 28-нд сард хуримлахаар болжээ.Жастин Биберийн хувийн DJ Тэй Жэймс тэдний хуримын үйл ажиллагааг зохион байгуулахаар сонгогдсон аж. Жастин Бибер өнгөрсөн оны долдугаар сард загвар өмсөгч Хейли Болдуинтай сүй тавьсан юм. Холливудын алдарт жүжигчин Стивен Болдуины охин Хейли Болдуин өдгөө 22 настай бөгөөд Жастин Биберээс …

  • 17 January

    Э.Бүрнээбаяр:”Амьдрал аа би чамд хайртай” дуу клиптэй болно

    Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяртай ярилцлаа. -Та одоо ямар байгууллагад харьяалагдаж байна вэ? -Одоогоор ямар нэг байгууллагад харьяалагдаагүй. Чөлөөт уран бүтээлч. Нийтийн дуучдын нэгдсэн холбооны гишүүн. Нэгдсэн холбооны хамгийн ахмад нь Н.Чулуунхүү ах маань байна. Дараа нь би. Ахмадуудын нэг болж ажиллаж байна даа. Чөлөөт уран бүтээлч болсон учраас хөдөө орон нутагт очиж ажиллах үе их гарч байгаа. Тэтгэвэртээ гарсан …

  • 17 January

    Жолооч нарт зориулсан зөвлөгөө

    Монгол түмний уламжлалт “Сар шинэ”-ийн баярыг угтаж гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт хөдөлгөөнд оролцогчдод зориулан Замын цагдаагийн газраас дараах аюулгүйн зөвлөмжийг хүргэж байна. -Тээврийн хэрэгслийн жолооч нь мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэх -Жолооч та хэт ядарсан үедээ хөдөлгөөнд оролцохоос татгалзах, …

  • 17 January

    20 жил 6 сараас дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэврээ тогтоолгох боломжтой

    Өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой зарим зүйлсийг НДЕГ, иргэнээс тодруулснаа хүргэж байна. 20 жил 6 сараас дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэврээ тогтоолгох боломжтой НДЕГ-ын Хэтийн тооцоо, нэрийн дансны асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Бодьгэрэлээс тэтгэвэр тогтоолгох хугацаанд орсон өөрчлөлтийн талаар тодрууллаа. – Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаанд ямар өөрчлөлт орсон бэ? – Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай …

  • 17 January

    Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

    Нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-21-ний өдрүүдэд үргэлжилж байна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой нийт иргэдийн 71.2 хувь нь хамрагдаад байгаа аж. НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах …

  • 17 January

    Алга болсон 10 настай охиныг эсэн мэнд олжээ

      Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооноос сураггүй алга болсон 10 настай охиныг эмээ өвөөгийнх нь гэрээс олсон байна.Тодруулбал, нэгдүгээр сарын 7-ны өдрийн 11:00 цагийн орчимд 10 настай охин Далайжаргалын Аззаяа охин гэрээсээ гараад сураггүй болсон гэх зар цахим орчинд тархсан билээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “Гэрээсээ гараад сураггүй алга болсон гэсэн …