Yearly Archives: 2019

January, 2019

  • 18 January

    Улсын сайн малчид тодорлоо

    Засгийн газрын энэ сарын 9-ны ээлжит  хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодруулжээ. Улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг юм. Аваргуудын шагналыг Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө олгоно. 1. “Улсын аварга малчин”-аар: –  Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн малчин Лхагважавын Батбаяр, Тариат сумын Мөрөн багийн …

  • 18 January

    Японд галт уул дэлбэрчээ

    Японы баруун хэсэгт өчигдөр гал уул дэлбэрчээ.Тодруулбал Кучинорабу арлын Шиндаке галт уул өчигдөр 9:19 цагт дэлбэрч, тогооноос нь халуун лав 1.5 км-т цацагдан, үнс нурам нь 500 м өндөрт оргилжээ. Галт уул дэлбэрсэнтэй холбогдуулан Японы цаг уурын агентлагаас арлын оршин суугчдад ууланд авирахаас татгалзаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөсөн байна. Якушима хотын захиргаанаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх удирдамжийг 1 цаг 40 …

  • 18 January

    Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдлоо

    Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдлоо. Тодруулбал,  Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр  хэлэлцэхээр товлосон юм. Гэвч шүүгчийн эрүүл мэндийн шалтгаанаас болж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд …

  • 18 January

    Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдлоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай, Ё.Гэрэлчулуун, А.Гантулга, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.01.18/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Б.Мөнхтөр нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны хоёрдугаар сарын 11-ний …

  • 18 January

    Тэтгэврийн зээлийн хүүг хоёр хувиар буурууллаа

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж тэтгэвэр  зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд манай яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж жил бүр тодорхой хувиар …

  • 18 January

    Дуучин Х.Мөнгөнцэцэг Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

    Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар анхны хамтарсан “Амьдрал” тоглолтоо өчигдөр /2019.01.17/ “UB palace”-ын концертын их танхимд хийлээ. Энэ үеэр дуучин Х.Мөнгөнцэцэг “Соёлын тэргүүний ажилтан” цол хүртлээ. Дуучин Х.Мөнгөнцэцэг 2013 онд анхны цомгоо “Чин үнэнч” 2016 онд хоёр дахь цомгоо “Уулзахын хүслэн” нэртэйгээр гаргасан юм. Тэд “Амьдрал” тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр маргааш /2019.01.19/ 19:00 цагаас “UB palace”-т дахин хийхээр болжээ.      

  • 18 January

    УИХ-ыг тараах бичигт Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар гарын үсэг зурлаа

    Ардчилсан намын зүгээс УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслийг санаачилж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа билээ. Өнөөдөр /2019.01.18/УИХ-ын тараах бичигт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар гарын үзэг зурлаа . Өнөөдрийн байдлаар Ардчилсан намаас санаачилсан УИХ-ыг өөрөө татах тогтоолын төсөлд АН-ын долоо, МАН-ын долоон  гишүүн гарын үсгээ зураад байна. УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын …

  • 18 January

    Ж.Батзандан VS М.Энхболд

    Улсын их хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын дарга М.Энхболд нар хоорондоо маргалдав. УИХ-ын гишүүн Ж.Батзандан:УИХ-ын үйл ажиллагаа 40 хоног гацлаа. Сүхбаатарын талбайд Сүхбаатар аймгаас ирсэн …

  • 18 January

    “Mongolia’s Next Top Model”шоу нэвтрүүлгийн ялагч тодорчээ

    “Mongolia’s Next Top Model-2″ /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагчийг өчигдөр /2019.01.17/ тодруулжээ. /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагч 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Итали улсын Милан хотын загварын агентлагтай хамтран ажиллах эрхийн эзэн болох юм. Шоуны ялагчийг тодруулах үеэр талийгаач Ч.Чамин-эрдэнийг шилдэг оролцогчоор шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал өгчээ. Талийгаачийн ах Ч.Гэрэлхүү “Өргөмжлөлийн үг өгүүлбэр үнэндээ таалагдсангүй. Доромжлоод байгаа юм байхдаа. Талийгчийн дүү тайзан …

  • 18 January

    Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнэ буурна

    30 жилийн турш ноёрхож байсан Инчеон- Улаанбаатар чиглэлийн нислэгийн монопольчлолыг зогсоосон тухай Солонгосын зам тээврийн сайд албан ёсоор мэдэгдлээ. Өмнөд Солонгос улс руу Монголоос ажилтан гаргаж эхэлсэн мөчөөс эхлэн манай улсын цөөнгүй иргэд тогтмол хоёр улсын хооронд зорчин амьдрах болсон. Тэдний төдийгүй Монголоос Солонгосоор дамжин өнгөрөх билетийн үнэ зах зээлийн ханшнаас хэт өндөр байсан нь шүүмжлэл дагуулсаар ирсэн юм. Кореан …

  • 18 January

    УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлая …

  • 18 January

    Зул өргөх ёсон

    Эрт дээр үеэс Монголчууд орой бүр зул өргөн тахил үйлддэг байсан ба сар бүрийн шинийн 8, 15, 30-нд 1, 3, 7, 21, 108 ширхэгээр зул өргөх, ялангуяа нас нөгчигчдийн хойтын буяныг арвижуулахын тухайд зулыг олон тоогоор өргөх зан үйлийг эрхэмлэн хийж иржээ. Бурхан шүтээндээ залбирч, гэгээн зулыг өргөхдөө гараа ариутгасан байх ёстой ба зулын галд өөрийн болон өрөөлийн амьсгааг оруулхыг …

  • 18 January

    НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол  нэгдүгээр сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Та 2018 оны 12 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа нэгдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээрэй. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал …

  • 18 January

    Томуугаас сэргийлэх энгийн аргууд

    Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан …

  • 18 January

    “Саппоро” орчимд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийг саатуулжээ

    “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс “Саппоро” тусгай арга хэмжээг  2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж эхлүүлээд байна. Уг арга хэмжээ хоёр сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд зохион байгуулагдсан эхний долоо хоногийн байдлаар “Саппоро” орчимд биеэ үнэлж байсан 12 эмэгтэйг саатуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа. Тэдэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн …