Yearly Archives: 2019

January, 2019

  • 21 January

    Мисс А.Дэлгэрцэцэг “Хүүхэд хамгааллын элч” боллоо

    “Алунгоо эх” төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Алдарт эх цахим нэгдэл” хамтран Одонтой эхчүүдийн дунд “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг өнгөрсөн онд зохион байгуулсан. “Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм” уриан дор зохион байгуулсан тэмцээний анхны ялагчаар дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг тодорсон билээ. Тэрбээр …

  • 21 January

    Гадаад паспортын яаралтай захиалгыг зогсоожээ

    Нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гадаад паспортын захиалгын хугацааг өөрчилж, улс даяар мөрдөж эхэллээ. Ингэснээр өмнө яаралтай үйлчилгээ ажлын гурав хоногт, энгийн үйлчилгээ ажлын 10 хоногт гардаг байсан бол одоо яаралтай үйлчилгээ байхгүй болж зөвхөн ажлын тав хоногт гардаг болсон байна. Мөн яаралтай үйлчилгээний хураамж 10 мянган төгрөгийг нэмж төлөх шаардлагагүй болж байгаа юм. Тиймээс шинээр гадаад паспорт захиалахдаа үйлчилгээний хураамж …

  • 21 January

    Агаарын бохирдлын асуудлаар явагдах Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн юм. Энэхүү албан бичигтээ: “…Эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэрийг гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсаар /2008-2016 оны хооронд 550 орчим тэрбум төгрөг зарцуулсан …

  • 21 January

    Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал багасжээ

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар томуу, томуу төст өвчний хүрээнд  Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд нийт батлагдсан хүүхдийн 80 ортой бөгөөд томуу, томуу төст өвчний үед ЭМЯ, НЭМГ–аас гаргасан тушаал шийдвэрийн дагуу насанд хүрэгчдийн 90 орыг хүүхдийн оронд шилжүүлэн нийт 170 орыг ажиллуулж байна. Сүүлийн 4-5 хоногт эмнэлгийн орны ачаалал харьцангуй буурч, өнөөдрийн …

  • 21 January

    Кирил Монгол хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл мэндэллээ

    Монголын Хүүхдийн Зохиолчдын Холбооноос санаачлан кирил болон монгол хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүлийн анхны дугаарыг ЕБС-ийн сурагчид, их, дээд сургууль, коллежийн оюутан залуус, эцэг эх, эрдэмтэн багш нарт зориулан эрхлэн гаргалаа. “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл нь хос бичгээр хүүхэд залууст зориулан гарч байгаа Монголын анхны тогтмол хэвлэл юм. Төр засгаас монгол бичгийн хэрэглээний талаар удаа дараагийн шийдвэрүүд гарч , монгол бичиг …

  • 21 January

    Б.Баярсайхан: Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх нөлөөллийн ажилд түлхүү анхаарна

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны байранд боллоо. Хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн  2018 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2019 оны төлөвлөгөөг хэлэлцлээ. Мөн “ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэг”-ийг шалгаруулах  журмыг хэлэлцэн баталлаа. БСШУСЯ–ны Төрийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд …

  • 21 January

    Багануурын цахилгаан станцыг шалгах хэрэгтэй

    Ч.Сайханбилэгийн удирдаж байсан Засгийн газрын үед БНХАУ-ын компани Багануур дүүрэгт концессоор буюу барих, шилжүүлэх, ашиглах нөхцөлтэйгөөр 700 МВ-ын хүчин чадалтай цахилгаан станц барих тендерт ялж 25 жилийн ноёрхол тогтоосон тухай “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн болон Багануур дүүргийн иргэдийн төлөөлөл мэдэгдээд буй. Тодруулбал 21 жил Хятадуудад ашиглуулах энэхүү гэрээг буюу  концессыг Хятадуудад өгөх гол түлхүүр нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар. Тухайн үед Эрчим хүчний сайд байсан Д.Сономпил , Д.Эрдэнэбат Д.Зоригт  нар …

  • 21 January

    Баянзүрх дүүрэгт ИТХ-ын дахин сонгууль болно

    Өнгөрсөн 2016 онд болсон БЗД-ийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулиар АН-ын нэр бүхий долоон нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор бэлэн мөнгө тараасан хэрэг гарсан. Энэхүү хэргийг БЗД-ийн анхан болон давж заалдах шатны шүүх болон захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон юм. Энэ талаар МАН, БНН, МНН, МКНамууд хамтран мэдээлэл хийлээ.  Шүүхийн шийдвэрийг хянах явцад АН-аас нэр дэвшсэн таван төлөөлөгчийг сонгуулийн хууль болон түүний эрх бүхий этгээдийн эрхийг зөрчсөн болохыг тогтоожээ. Харин …

  • 21 January

    Б.Батшагай:3.3 тонн гахайн махыг устгалд оруулсан

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтан нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа үйлчилгээний газруудад хяналт тавьж ажилласан талаар өнөөдөр /2019.01.21/ мэдээлэл хийлээ. Тус газраас нийт 158 аж ахуй нэгж,108 худалдааны төв, зах, нийтийн хоолны газруудад шалгалт хийсэн байна. Шалгалтаар 518 зөрчил илрүүлж, 69 аж ахуй нэгж, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Үүнд хаяг шошго нь тодорхойгүй, …

  • 21 January

    НӨАТ: 225,000,000 төгрөгийн супер сугалааны нэг азтан тодорлоо

    НӨАТ-ын урамшууллын 2019 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Тохиролд 2018 оны арванхоёрдугаар 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтуудыг хамруулсан юм. Энэ удаагийн сугалааны тохиролд нийт 25,217,275 баримт бүртгэгдсэнээс бөмбөлөг эргэх зарчмаар сугалааг явуулахад 71079096 дугаартай баримт …

  • 21 January

    “Шарк Танк-2” нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл боллоо

    “Монгол HD” телевизийн “Шарк Танк” реалити шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар өчигдөр /2019.01.20/ 19:30 минутаас үзэгчдийн хүртээл боллоо.Шинэ дугаарын шаркуудын бүрэлдэхүүнд бага зэргийн өөрчлөлт орсон байна.Тухайлбал,Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Петровис группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, МАК группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Л.Чинбат нар багтжээ. “Шарк Танк” реалити шоуны хоёрдугаар улирлын эхний дугаарт  “Саян” шоколадны үйлдвэрлэл  эрхлэгч З.Болормаа, Ж.Халиун нар Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал …

  • 21 January

    Эмэгтэй хүнийг зодож, дээрэмдсэн этгээдийг баривчиллаа

    Эмэгтэй хүнийг зодож, дээрэмдсэн гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, зургаан цагийн дотор илрүүлэн дайчлан баривчиллаа. Хэргийг сануулахад, 2019 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр 17.25 цагт БГД-ийн зургадугаар хороо Сити 18 дугаар байр “Гэр рүүгээ манай охин орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж, дээрэмдүүлсэн байна” гэсэн дуудлага мэдээллийг хохирогчийн аав өгчээ. Тус дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс …

  • 21 January

    Онцгой гавьяа байгуулсан гурван албан хаагчид 16 сая төгрөг олголоо

    Гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцож Онцгой гавьяа байгуулсан гурван алба хаагчид 16 сая төгрөгийг олголоо. НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Х.Цогбадрах, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч …

  • 21 January

    “Малкольмын эргэн тойронд” киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Америкийн инээдмийн цуврал “Малкольмын эргэн тойронд” кино 2000 онд анх дэлгэцнээ гарч байсан билээ. Малкольм гэх хүүгийн гэр бүлийн хөгжилтэй үйл явдлыг харуулсан тус цуврал кино гарсан даруйдаа үзэгчдийн анхаарлыг татсан юм. 1. Малколм – Фрэнки Муниз 2. Хал – Брайан Крэнстон 3. Лоис-Жейн Кацмарек 4. Фрэнсис –Кристофер Мастерсон 5. Риз- Жастин Берфельд 6.Стиви -Крэйг Ламар Трэйлор  

  • 21 January

    Төрийн ордны авто зогсоолд тээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглолоо

    Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаагийн шийдвэрээр энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хоригложээ. Ингэснээр дээрх гурван байгууллагын нийт 600 гаруй ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, ажлын цагаа бүрэн ашиглах, албан ажил гүйцэтгэхдээ хэрэглэх туслах хэрэгслээ эзэмших, ашиглахад нь хүндрэл …