Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд дүүргүүд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг билээ. Өчигдрийн хуралдааны үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд дүүргийнхээ хүн амын өсөлтийг тоон дүнгээр танилцууллаа. Тус дүүргийн хүн ам өнгөрсөн онд 9 мянгаар, өрхийн тоо 2 мянгаар нэмэгдсэн бол ерөнхий боловсролын сургууль 2, цэцэрлэг 6 шинээр ашиглалтад орсон байна. …
Yearly Archives: 2019
January, 2019
-
22 January
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна
2002 оноос зохион байгуулагдаж буй Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад жил бүр дунджаар 80-90 орны Боловсролын сайд нар, мөн 60-70 орны удирдах албан тушаалтнууд өөрийн орны сайдыг төлөөлөн оролцож, салбарын өмнө тулгарч буй бэрхшээл түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаас хуваалцаж дэлхийн боловсролын бодлого ирээдүйд хаашаа чиглэх, түүнд хэрхэн бэлтгэх талаар хэлэлцдэг. Энэ оны Дэлхийн боловсролын сайд нарын …
-
22 January
Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2019 оны 1 дүгээр сарын 15 – 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрүүдэд явагдана. Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой. Түгээмэл асуултууд 1. Бүртгэл хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон албан байгууллага …
-
22 January
БОАЖЯ-наас “Цэвэрхэн шинэлцгээе” аяныг эхлүүллээ
БОАЖЯ-наас “Хандлагаа өөрчилье” багц ажлыг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяныг санаачилж, олон улсын талархлыг хүлээгээд байгаа билээ. Мөн Үндэсний их баяр наадмын үеэр “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай зохион байгуулж улс орон даяар хоггүй наадсан. Харин энэ удаа уламжлалт сар шинийн баярыг угтаж уул, усаа бохирдуулахгүй …
-
22 January
Грэммийн шагнал гардуулах ёслолыг Алиша Кеис хөтөлнө
Грэммийн шагнал гардуулах 61 дэх удаагийн ёслол хоёрдугаар сарын 10-нд АНУ-ын Лос Анжелес хотноо болно. Энэ жилийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг дуучин Алиша Кеис хөтлөн явуулахаар болсон байна. Дуучин Алиша Кеис “Уран бүтээлчдийг хамгийн ихээр хүсч тэмүүлдэг, дуу хөгжмийн салбар дахь хамгийн нэр хүндтэй энэхүү тэмцээнийг хөтлөхөөр болсондоо маш их баяртай байна” ярьжээ. Тэрбээр 15 удаа Грэмийн шагналыг хүртэж байсан …
-
22 January
Тусгаар тогтнолын талбайд цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, “Нэг Архангай” төрийн бус байгууллагаас гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж буй “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд эхэллээ. Арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар оролцлоо. Арга хэмжээний үеэр “Нэг Архангай” ТББ-аас …
-
22 January
Дуучин Д.Болд Европоор аялан тоглолт хийнэ
Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болд ирэх сараас Европын орнуудаар аялан тоглолт хийхээр болжээ.Тэрбээр энэ удаа Европт ажиллаж, амьдарч буй монголчууддаа уран бүтээлээ хүргэхээр ирэх сарын 8, 9-ний өдрөөс Швед улсын Стокхолм хотоос тоглолтоо эхлэх юм байна. Дуучин Д.Болд өнгөрөгч оны зургадугаар сард өөрийн 12 дахь шинэ цомог болох “Болд” цомгоо сонсогчдод хүргэсэн. Харин тэрбээр бие даасан тав дахь “12 Ертөнц”тоглолт …
-
22 January
Монгол-Солонгос хоорондын нислэгийн давтамж нэмэгдэж, үнэ буурах боломжийг нээлээ
Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Д.Мягмарсүрэнтэй ярилцлаа. -Саяхан Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийн давтамжийг нэмсэн нь уг чиглэлд зорих иргэдийн хэрэгцээ шаардлага нэмэгдсэн энэ цагт чухал шийдвэр боллоо? -Монгол Улсын хувьд Бүгд найрамдах Солонгос улстай агаарын харилцаа нилээн өргөжин тэлж, жилээс жилд хамтран ажиллах хэлэлцээр үр дүнд хүрсээр байна. 1991 онд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд …
-
22 January
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар албаны түүхэн музейтэй боллоо
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хамт олон албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, залуу, ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох зорилгоор Албаны түүхэн музейтэй боллоо. Албаны музейд Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, аймгийн хэмжээнд гарсан гамшиг ослыг харуулсан гэрэл зураг, аврах ажиллагаанд …
-
22 January
Гэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга
Гоо сайхны төвөөр үйлчлүүлснээр нүхжилтийг багасгаж, хар батгыг цэвэрлэх боломжтой. Тэгвэл гэрийн нөхцөлд хямд төсөр аргаар хэрхэн хар батганаас ангижрах вэ? Гэрийн нөхцөлд хар батганы эсрэг маск, скраб хэрхэн бэлтгэх талаар зөвлөж байна. 1. Нимбэг + зөгийн бал + элсэн чихэр Нимбэгээ дундуур нь хуваан хэрчиж, хэрчсэн хэсэг дээр бүхэлд нь бага зэргийн зөгийн бал түрхэнэ. Дээрээс нь хоёр чимх …
-
22 January
Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 16. Ангараг гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Огторгуй Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа …
-
22 January
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. …
-
21 January
Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх авто замыг ирэх тавдугаар сараас тавьж эхэлнэ
Зуун айл дахь төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, тухайн хэсгийн авто замын болон Налайх дахь Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонсов. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлж, …
-
21 January
Монгол Улсад гахайн африк мялзан өвчин анх удаа бүртгэгдлээ
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох байгууллагын удирдлагуудад гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан хэрхэн ажилласан болон өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуул гэв. Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд агаарын температур шөнөдөө 18-21, өдөртөө 6-9 хэм хүйтэн, салхины хурд 06-08 м/с байх …
-
21 January
100 мянган Онцгой албан татварын тэмдэгт хилээр нэвтрүүлэхийг завджээ
Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн Монгол Улсын иргэн Б нь энэ сарын 19-нд УАЗ-469 маркын тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа 100 мянган ширхэг Онцгой албан татварын тэмдэгтийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Түүнийг Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны байцаагч илрүүлсэн байна. Уг гэмт хэргийн шинжтэй зөрчлийг харьяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл