Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болд ирэх сараас Европын орнуудаар аялан тоглолт хийхээр болжээ.Тэрбээр энэ удаа Европт ажиллаж, амьдарч буй монголчууддаа уран бүтээлээ хүргэхээр ирэх сарын 8, 9-ний өдрөөс Швед улсын Стокхолм хотоос тоглолтоо эхлэх юм байна.
Дуучин Д.Болд өнгөрөгч оны зургадугаар сард өөрийн 12 дахь шинэ цомог болох “Болд” цомгоо сонсогчдод хүргэсэн. Харин тэрбээр бие даасан тав дахь “12 Ертөнц”тоглолт 2018 оны 8дүгээр сард хийж, сонсогч фенүүдээ баярлуулсан билээ. Тоглолтод дуучин Д.Болд 2005 оноос хойш гаргасан бүх цомгийн шилдэг хит болсон 40 дуугаа дээжлэн хүргэсэн юм.