Yearly Archives: 2019

January, 2019

  • 21 January

    Улаанбаатарыг өрсөлдөх чадвартай, аюулгүй хот болгоно

    “Ард холдинг” группээс өнгөрсөн бямба гаригт “Хөрөнгө оруулагч үндэстэн” форум зохион байгууллаа. Таван сэдвийн хүрээнд өрнүүлсэн форумын “Утаагүй ирээдүйн сан-Смартсити” салбар хуралдаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, төлөөлөгч Ч.Гантулга нар оролцож, хотоос хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. Салбар хуралдааныг нээж нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийгэмд тулгамдаж олон бэрхшээлийг шийдэхээр нийслэлийн ИТХ-аас санал, санаачилга гаргаж ажиллаж байгаа. Алдаа, оноо …

  • 21 January

    Жүжигчин Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүлжээ

    Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг Энэтхэгийн Колката хотод зохион байгуулагдсан JOURNEY театрын “International Theatre 2019” олон улсын наадам амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэллээ. Тэрбээр ганц хүний жүжгийн төрөлд зохиолч, яруу найрагч Д.Урианхайн “Цонхоор харсан хүн” жүжгээрээ оролцжээ.  Тэрбээр “Аз жаргалын шок”, “247 градус”, “Гэрлэн дохио”, “Том толгойтын романс”, “Зүрхний хилэн” зэрэг уран сайхны киноны гол дүрээр үзэгчдэд …

  • 21 January

    “Mongolia’s Next Top Model” шоуны ялагчаар Б.Анужин, Ч.Чамин-Эрдэнэ нарыг тодрууллаа

    “Боловсрол” суваг телевизээс санаачлан зохион байгуулсан “Mongolia’s Next Top Model” /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Анужин,талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нарыг тодрууллаа.Ялагчийг тодруулсан финалын дугаар өчигдөр /2019.01.20/ цацагдлаа. Ялагчийг тодруулахын өмнө талийгаач Ч.Чамин-Эрдэнийн гэгээн дурсгалд зориулан түүний ярилцлага, нэвтрүүлэгт оролцож байсан үеийнх нь зураг авалтуудаас үзэгчдэд хүргэж, дараа нь зочид болон шүүгчид нэг минут эмгэнэл илэрхийлэн, хүндэтгэл үзүүлсэн юм. Талийгаач Ч.Чамин-Эрдэний дүү Ч.Чамин-Эрхэст ялагчийн цом болон …

  • 21 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 15. Сумъяа гараг. Найралт эх одтой, долоон улаан мэнгэтэй шар морь өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. 13:17 цагт сар тэргэл болно. Тухайн өдөр бар, нохой жилтнээ …

  • 21 January

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр …

  • 19 January

    Дөрвөн сая ам.доллар ОХУ-ын иргэн Паушокын данс руу орсон юм биш үү?

    Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарыг цагдан хорьж, шалгаж байна. Гэвч Д.Дорлигжавыг хуулийнхан яг ямар үндэслэлээр буруутгаж, цагдан хорьсон талаар тодорхой мэдээлэл алга. Харин хэвлэлээр Д.Дорлигжавыг сайд байхдаа “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдоос 4 сая ам.долларын авлига авсан гэх үндэслэлээр цагдан хорьж, шалгаж байгаа гэх мэдээллийг бичиж байна. Гэхдээ 4 сая ам.доллар нь Д.Дорлигжав болон түүний дүүгийн данс руу …

  • 19 January

    Монгол хөгжимчин залуу цохивор хөгжмийн их наадамд түрүүлэв

     “TOOLBOX academy 2019 ” цохивор болон утсан хөгжмийн их наадам Хонгконгт энэ сарын 12-17-нд болж, шилдгүүдээ тодруулжээ. Энэхүү наадамд монгол хөгжимчин залуу Н.Бямбадорж тэргүүн байр эзэлсэн тухай цахим хуудсаараа мэдээлэв. Уралдаанд 500 гаруй хүн материалаа явуулснаас цохивор хөгжмийн төрөлд шилдэг 10-т багтан, улмаар шалгаруулалтад манлайлжээ. Н.Бямбадорж нь Хөгжим, бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийг 2013 төгссөн бөгөөд АНУ-ын Сан Франциско хотын Стэйнфордын …

  • 19 January

    Монголын урлаг, соёлын алдартнууд 10 жилийн өмнө ба дараа

    Цахим орчинд 10yearsChallenge буюу “10 жилийн өмнө ба дараа” челленж энэ өдрүүдэд хит болж байна.Тэгвэл Монголын урлаг, соёлын алдартнууд,  арван жилийн өмнөх дүр төрхийг одоогийн зурагтайгаа харьцуулж нийтлэх давлагаанд нэгджээ. Жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нар UBS телевизийн хөтлөгч, сэтгүүлч Э.Одгэрэл Жүжигчин Б.Цэцэг Жүжигчин О.Дөлгөөн Жүжигчин Т.Хулан  Жүжигчин Батушка Дуучин С.Гантогоо Жүжигчин Э.Алдар Жүжигчин Ц.Ганзориг Дуучин Э.Чулуунчимэг Жүжигчин А.Ганчимэг Жүжигчин Б.Отгонтуяа Жүжигчин З.Онон Жүжигчин Ш.Жавхлан Жүжигчин З.Номуундарь Загвар өмсөгч …

  • 19 January

    Токио дахь Элчин сайдын яамны консулын хэлтэс сэрэмжлүүлэг гаргажээ

    Токио дахь Элчин сайдын яамны консулын хэлтэс сэрэмжлүүлэг гаргасан байна. Тус сэрэмжлүүлэгт: Сүүлийн үед Фэйсбүүк зэрэг олон нийтийн цахим сүлжээгээр 20-40 насны хүмүүсийг 3-5 жилийн хугацаатай гэрээний ажилд зуучилж, ажил болон амьдрах орон байраар хангах, Япон Улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрлийг гаргаж өгөх, ялангуяа цагаачлалын визийг авахад зуучилж өгнө гэсэн зарлал мэдээлэл маш ихээр гарч эхлээд байна. Энэхүү зарын …

  • 19 January

    Найман аймгийн ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгалаа

    Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирүүлжээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дээрх найман аймгаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, тушаал гаргаж хүргүүлсэн байна. Уг тушаалд: Аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЕБС-ийн хичээлийг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын …

  • 19 January

    С.Амарсайхан:Худалдан авах газрын даргыг олон нийтийн нээлттэй сонгон шалгаруулалтаар томилдог болно

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэдээлэл, танилцуулгыг сонсож, үүрэг чиглэл өглөө. Хуралдааны эхэнд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Гүндсамбуу  2018 онд хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагаа, түүний үр дүн, цаашид анхаарах асуудал болон ил тод байдал, ахиц дэвшлийн тухай танилцуулав. Өнгөрөгч онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар …

  • 19 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 13. Санчир гараг. Хэрцгий охин одтой, есөн улаан мэнгэтэй, улаан луу өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Гал Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 19 January

    Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …

  • 18 January

    Агаарын бохирдлын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

     Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Агаарын бохирдлын ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн ерөнхий хяналтын сонсголд иргэдийг оролцуулахаар болжээ. Иймээс ерөнхий хяналтын сонсголд оролцож үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй иргэд 1-р сарын 23-ны 17.30 цагаас өмнө овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаараа  бичсэн хүсэлтээ  бичгээр болон …

  • 18 January

    Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улаанхуарангийн эцэст өнөөдөр өдрийн 14 цагт автобус шатжээ. Энэ талаар НОБГ-аас тодруулахад “Өнөөдөр 14:09 цагт Улаанхуарангийн эцэст автобус шатаж байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу гал унтраах 63 дугаар ангийн 11 албан хаагч очиж ажиллан галыг унтраалаа. Автобус шатах үеэр дотор нь хүн байгаагүй, хүн гэмтэж бэртээгүй. Урьдчилсан байдлаар техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны …