Токио дахь Элчин сайдын яамны консулын хэлтэс сэрэмжлүүлэг гаргажээ

Токио дахь Элчин сайдын яамны консулын хэлтэс сэрэмжлүүлэг гаргасан байна.

Тус сэрэмжлүүлэгт:

Сүүлийн үед Фэйсбүүк зэрэг олон нийтийн цахим сүлжээгээр 20-40 насны хүмүүсийг 3-5 жилийн хугацаатай гэрээний ажилд зуучилж, ажил болон амьдрах орон байраар хангах, Япон Улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрлийг гаргаж өгөх, ялангуяа цагаачлалын визийг авахад зуучилж өгнө гэсэн зарлал мэдээлэл маш ихээр гарч эхлээд байна.

Энэхүү зарын дагуу хэсэг бүлэг хүн монгол иргэдээс зуучлалын хөлс нэхэн нутаг нэгтнээ хүний нутагт залилан хуурах явдал удаа дараа давтагдан гарч байгаа тул олон нийтийн цахим сүлжээн дэх энэ төрлийн аливаа зард хууртагдахгүй байхыг анхааруулж байна гэжээ.

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …