Монгол хөгжимчин залуу цохивор хөгжмийн их наадамд түрүүлэв

 “TOOLBOX academy 2019 ” цохивор болон утсан хөгжмийн их наадам Хонгконгт энэ сарын 12-17-нд болж, шилдгүүдээ тодруулжээ. Энэхүү наадамд монгол хөгжимчин залуу Н.Бямбадорж тэргүүн байр эзэлсэн тухай цахим хуудсаараа мэдээлэв.

Уралдаанд 500 гаруй хүн материалаа явуулснаас цохивор хөгжмийн төрөлд шилдэг 10-т багтан, улмаар шалгаруулалтад манлайлжээ.

Н.Бямбадорж нь Хөгжим, бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийг 2013 төгссөн бөгөөд АНУ-ын Сан Франциско хотын Стэйнфордын их сургуульд уригдан, өсвөрийн оркесторт нь ажиллаж байжээ.

 

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …