
“Боловсрол” суваг телевизээс санаачлан зохион байгуулсан “Mongolia’s Next Top Model” /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Анужин,талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нарыг тодрууллаа.Ялагчийг тодруулсан финалын дугаар өчигдөр /2019.01.20/ цацагдлаа.
Ялагчийг тодруулахын өмнө талийгаач Ч.Чамин-Эрдэнийн гэгээн дурсгалд зориулан түүний ярилцлага, нэвтрүүлэгт оролцож байсан үеийнх нь зураг авалтуудаас үзэгчдэд хүргэж, дараа нь зочид болон шүүгчид нэг минут эмгэнэл илэрхийлэн, хүндэтгэл үзүүлсэн юм.
Талийгаач Ч.Чамин-Эрдэний дүү Ч.Чамин-Эрхэст ялагчийн цом болон 20 сая төгрөгийг гардуулан өглөө.
Шоуны ялагч болсон 18 настай Б.Анужин 20 сая төгрөг, Итали улсын Милан хотын загварын агентлагтай гэрээ байгуулах эрхийн эзэн боллоо.


Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл