Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

2019 оны 01 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Эг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутаг болон цас багатай энгэр ээвэр газраар 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …