Yearly Archives: 2019

January, 2019

  • 26 January

    Rokit Bay “The Worlds best” шоунд шүүгчээр ажиллажээ

    Дэлхийн 38 орноос  цугларсан 50 гаруй шүүгчдээс бүрдсэн АНУ-ын CBS телевизийн  уран бүтээл болох “Дэлхийн шилдгийн шилдэг” буюу “The Worlds  best”  шоу нэвтрүүлэг удахгүй цацагдана. Уг шоу нэвтрүүлгийн шүүгчээр реппер О.Баярсайхан буюу Rokit Bay  ажиллажээ. Нэвтрүүлгийн зураг авалт  энэ сарын 24-нд хийгдсэн байна.  Нэвтрүүлгийн шүүгчид дунд дэлхийд алдартай UFC тулаанч, загвар өмсөгч, жүжигчин, дуучин, балетчин зэрэг урлаг, спортын салбарын төлөөллүүд  …

  • 26 January

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэрнэ. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн …

  • 26 January

    Хийморийн дарцаг хатгахад сайн

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 26. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 21. Санчир гараг.  Тугчин одтой, хоёр хар мэнгэтэй, харагчин гахай өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Хий Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 25 January

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Давосын чуулга уулзалтад урилгаар оролцож байна

    Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцар улсын Давос хотноо энэ долоо хоногт эхэлсэн. Тус уулзалтад Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж урилгаар оролцож байна. Тэрбээр “Давос”-ын чуулга уулзалтын сонин хачин, эргэн тойронд болж буй үйл явдлын талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Манай улс “Давос”-ын чуулга уулзалтад маш идэвхтэй оролцож эхэлсэн. Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа энэхүү чуулга уулзалтаар технологи, шинжлэх ухааны …

  • 25 January

    Дуучин А. Хишигдалай, С.Зоригт нар “Санаж байна уу?”дууг шинэчлэн дуулжээ

    Дуучин А. Хишигдалай, С.Зоригт нар хамтран  Монгол Улсын гавьяат жүжигчин Б. Дашдондогийн дуулсан “Санаж байна уу?”дууг шинэчлэн дуулжээ. Энэ талаар Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог дуучин А.Хишигдалай, С.Зоригтод хандан “Хоёр дүү ахынхаа дууг аятайхан найруулаад сайхан дуулсан байна. Н.Халиун бид хоёрын анхны уран бүтээлүүдийн сор шүү дээ хэмээн” сэтгэгдлээ хуваалцжээ. “Санаж байна уу?” дууны аяыг  МУУГЗ Н.Халиун, үгийг П.Хэрлэн зохиосон юм. “Санаж байна уу?дууны үг  Санаж байна …

  • 25 January

    “Бүргэдчин охин”-ы хэлсэн үгийг буруу орчуулснаас үүдэлтэй асуудал үүсэв

    “Бүргэдчин охин” Н.Айшолпан Казахстаны залуучуудын их хурлын нээлтэнд оролцох үеэр хэлсэн үг нь цахим хуудсан дахь Монгол болоод Казах залуусын маргааны сэдэв болоод байна. Н.Айшолпан “Эрхэмсэг Нурсултан Назарбаев тантай Монгол Улсад уулзахыг хүсч байна. Би Казахстанд амьдардаггүй таван сая казах хүний төлөөлөл. Бас Монгол Улсад төрж өссөн. Гэхдээ би Казахстаныг эх орноо гэж боддог” гэж хэлсэн тухай цахим хэвлэлээр нийтлэгдсэн. …

  • 25 January

    Ц.Цолмон: УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг Мягмар гарагт хэлэлцэж шийдвэрлэнэ

      УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг өнөө өглөө УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Үүний дагуу дөнгөж сая УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэрхэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. …

  • 25 January

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан “Монгол бахархал” эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

    Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойг ирэх 2-р сарын 2-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойн хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооноос Их, Дээд сургууль, Коллеж, МСҮТ-ийн оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Монгол бахархал” сэдвийн хүрээнд эссэ бичлэгийн уралдааныг  зарлаж байна. Монгол улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхаглан зарлах их үйлсэд амь биеэ үл хайрлан тэмцэж явсан Д.Сүхбаатар …

  • 25 January

    Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал хаана байна вэ, түүнд холбогдох хэрэг юу болов?

    Ам.долларын ханшны өсөлт түүнийг дагасан үнийн хөөрөгдөлийг нэгэн цаг Монголбанкыг удирдаж байсан Н.Золжаргал гэх нөхөртэй холбож бичих нь бий.  Түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогддог жил ам.долларын ханш 1340 төгрөг байсан нь ийнхүү хардахад хүргэдэг болов уу. Өөрөөр хэлбэл тэрээр ам.долларын ханшийг барих, өсөлтөөс сэргийлэх үр дүнтэй ажил хийж чадаагүй учраас өнөөдөр ингэтлээ өсчихөөд байна. Яг л энэ агуулгаар буюу “Үнэ тогтворжуулах …

  • 25 January

    Б.Өлзийцэрэн:Цэргийн эмч нар нь яаралтай тусламж үзүүлээгүй улмаас хохирогч амь насаа алдсан 

    Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид амиа алдсан цэрэг Б.Алтантулгын  өмгөөлөгчид нь мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч Э.Билгүүн “Дундговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангийн байлдагч Б.Алтантулга нь амиа алдсан хэрэг гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Цагдаагийн ерөнхий газраас  ажиллагаа явуулах ёстой байтал золгүй явдал байсан мэтээр ЦЕГ–аас талийгаач нас бараад нэгхэн хонож байхад нийгэмд буруу ташаа мэдээлэл хийлээ. Зүүнбаянгийн 336-р цэргийн ангид өмнө нь …

  • 25 January

    Масато Такаока : Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт өсөн нэмэгдсэн

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзан, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Элчин сайд Масато Такаока Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд Засгийн газрын гишүүн, салбарын сайдаар томилогдсонд …

  • 25 January

    Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд агаарын бохирдолтой холбоотой төсвийг үр дүнгүй зарцуулсан асуудлыг шалгуулахаар хандав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдэгдэж байгаа хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар хандлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Арга хэмжээ авах тухай” дээрх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр …

  • 25 January

    Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы (2019.01.25) өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 38 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын зургаан гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир танилцуулав. Улсын Их …

  • 25 January

    ЦЕГ:Ээлжийн ахлагч цэрэгт гар хүрсэн үйлдэл нь бичлэгт хадгалагдсан

    Цагдаагийн ерөнхий газраас загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид амиа алдсан 19 настай байлдагч А-гийн хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал амиа алдсан 19 настай байлдагч А-гийн хэргийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр”Дорноговь аймгийн шинжээч талийгаачийг”Биедээ ил харагдах гэмтэл шархгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан. Гэхдээ бид дахин үзлэг хийхээр зохион байгуулалтыг …

  • 25 January

    Ерөнхий сайд олон нийтэд эргэлзээ төрүүлсэн хэргүүдийн бодит үнэнийг тогтоохыг үүрэг болгов

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.01.25/Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал нартай уулзаж дараах үүргийг өглөө.  Сүүлийн үед цаг бусаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхнээс болон олон нийтийн зүгээс хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд эргэлзэж, улмаар тэдгээрт итгэл алдрах байдал цөөнгүй ажиглагдах боллоо. Өмнө нь ч ийм асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байсныг …