Yearly Archives: 2019

January, 2019

  • 28 January

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын албан хаагчид нэг өдрийн цалингаараа эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгч авч өгчээ

    Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нийт албан хаагчид нэг өдрийн цалингаараа 16 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмж худалдан авч, эмнэлгүүдэд гардуулсан байна. Тодруулбал, хүүхдийн 70 ортой тасаг нээн ажиллуулж буй Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд 8 ширхэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Чингэлтэйд үүргийн эрүүл мэндийн төвд тус бүр 4 ширхэг …

  • 28 January

    Прокуророос Жастын Ш.Батхүүг Г.Алтан, Э.Сүрэн нартай хуйвалдсан гэж үзжээ

    Нийслэлийн прокурорын газраас Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн 201301000330 дугаартай “Яллагдагч Жаст групп ХХК ийн захирал Ш.Батхүү нь “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн нэр бүхий албан тушаалтануудтай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ингэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн “Стандарт банк Пи Эл Ситэй байгуулсан гэрээний зарим баримтуудыг хуурамчаар үйлдэн нийт 160,100,000.00 ам.долларын буюу 220,276,450,000 /хоёр зуун …

  • 28 January

    Б.Халиун муайтайн боксын Азийн аваргын бүсийн эзэн болов

    Тайландын Нан хотод энэ сарын 26-нд болсон Азийн Муайтайн холбооны ерөнхийлөгчийн ивээл дор Азийн мэргэжлийн Муайтайн аваргын төлөөх тулаан боллоо. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Халиун Тайландын тамирчинг хожиж, мэргэжлийн муайтайн боксын Азийн аваргын бүсийн эзэн болов.Тэрбээр өмнө нь муайтайн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан билээ.

  • 28 January

    Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аварга боллоо

    Мэргэжлийн боксын рингэд хүч үзэж буй Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө Доминикан улсын боксчин Клаудио Марреротой тулалдаж ялалт байгууллаа. Тоглолт АНУ-ын Нью-Йоркийн “Barclays center”-т өчигдөр /2019.01.27/ болж, Н.Төгсцогт ялалт байгуулснаар мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг-ын аваргын бүсийг зүүсэн анхны монгол тамирчин болов. “Barclays Center”-т Монголын 200 гаруй хөгжөөн дэмжигчид цуглан “King Tug”, “Уухай” хэмээн …

  • 28 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 23. Сумъяа гараг. Салхины эх одтой, есөн улаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Шороо Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 28 January

    Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, зүүн хагаст солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад …

  • 26 January

    Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

      Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нд нийт нутгаар  цас орж, салхи 16-18 м/сек хүрч цасан болон шороон шуурга шуурна. Иймд:    Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах,   Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх …

  • 26 January

    Шадар сайд аврагчдаас төрсөн анхны гавьяатыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин  Онцгой байдлын байгууллагын аврагчдаас төрөн гарсан анхны гавьяат ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтохыг хүлээн авч уулзлаа. Ж. Баяртогтох нь Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан юм.   Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол Улсын хэмжээнд тохиолдсон бүхий л гамшиг, ослын дуудлагад үүрэг …

  • 26 January

    ТАНИЛЦ: Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 жилд хэрхэн өөрчлөгдсөн бэ

    Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 24-нд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 жилд хэрхэн өөрчлөгдсөнийг танилцууллаа. Жишээ нь, талхны үнэ 2008 онд 592 төгрөг байсан бол 2018 онд дунджаар 1173 төгрөг болж нэмэгджээ.  

  • 26 January

    Сүм, хийд, шашны 78 байгууллагад шалгалт хийж, 739 зөрчил илрүүлжээ

    Сар шинийн баярын өдрүүдэд монголчууд сүм хийдийн байгууллагуудад олноор цуглаж идээний дээдийг өргөж, зул хүжээ бадамлуулдаг уламжлалтай. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг энэ сарын 01-24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийд, шашны 78 байгууллагыг хамруулж, галын аюулгүйн …

  • 26 January

    Авлигатай тэмцэх газрын “Иргэний хяналтын төв” нээгдлээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар хамтран төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах зорилго бүхий “Иргэний хяналтын төв”-ийг нээж, өчигдөр үйл ажиллагааг нь эхлүүллээ. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон …

  • 26 January

    Ц.Элбэгдорж:Өөрийнхөө зуурсан бантанг надад үүрүүлэх гэсэн тийм арга байж магадгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад урилгаар оролцож байна. Тэрбээр “Давос”-ын чуулга уулзалтын эргэн тойронд болж буй үйл явдлын талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагуудтай уулзах үеэр хэлсэн үгний талаар “Надтай холбоотой Тавантолгойн асуудал яригдаж байна гэсэн. Би мэдээж Давосын ажлаа …

  • 26 January

    Хангарди ордонд “Бичил номын сан” нээлээ

    Нийслэлчүүдийг номтой нөхөрлүүлэх, ном уншлагыг идэвхжүүлэх, дэмжих зорилго бүхий “2021” төслийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан. Төслийн хүрээнд хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, ном унших хотын соёлыг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлэх “Бичил номын сан”-гийн үйл ажиллагааг нийслэлийн Хангарди ордны нэг давхарт өчигдөр  нээлээ Ном унших хотын соёлыг төлөвшүүлэх зорилго бүхий “Номоо солилцъё” төслийн бичил номын сангийн үйл ажиллагааг нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн …

  • 26 January

    Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз шууд дамжуулан үзүүлнэ

    Мэргэжлийн боксын рингэнд тулалдаж яваа Н.Төгсцогтийн дэлхийн аваргын төлөө тулалдааныг NTV телевиз маргааш өглөө 08:30 цагаас шууд дамжуулан үзүүлэхээр боллоо.Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд 10 удаа тулалдаж нэг ч ялагдаагүй юм. Түүний хувьд карьерынхаа хамгийн чухал тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 27-д Нью-Йоркийн “Barclays center”-т Доминиканы боксчин Клаудио Марреротой хийнэ. Тэрбээр энэ удаа Доминикан улсын боксчин Клаудио Маррерог ялж чадвл IBO …

  • 26 January

    Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

    Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-ны бямба гарагт улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. Харин ням гарагт улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцох юм. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар сар шинийн баяртай холбоотой дээрх зохицуулалтыг хийхээр болсон билээ. Тодруулбал, Сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын …