Yearly Archives: 2019

January, 2019

  • 28 January

    Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын харцага О. Хангайд гардуулж өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн 2018 оны барилдаанд түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэгтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангайд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг дурсгаж, амжилт хүслээ. Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны …

  • 28 January

    “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” үзэсгэлэн дэлгэгдэнэ

    Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан Монголын Үндэсний музейгээс “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.  Уг үзэсгэлэн 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй ажиллана.  “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай”  үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй тоглоомын олон төрөл зүйл дэлгэгдэнэ.  Хамгийн эртний тоглоом нь Сяньби, Уйгарын хаант улсын үед холбогдох тоглоомууд …

  • 28 January

    Соробон сампингийн хүүхдүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархлаа илгээлээ

    Өмнөговь аймгийн Номч Оюуны Гайхамшиг сургалтын төвийн Л.Туяа захиралтай сургалтын төвөөс 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хамт олонд баярласнаа илэрхийлж, талархлын батламж гардуулав. Компани нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн боловсролын салбартай хамтран ажилладаг бөгөөд энэ хүрээнд үр дүнгээ харуулсан олон ажил зохион байгуулж байна. Малайз улсын Куала-Лумпур хотод 2018 оны 12 сарын 9-11-ний өдрүүдэд болсон …

  • 28 January

    Төв талбайгаа гаднынханд  алдчихсан улс манайхнаас өөр хаана ч байхгүй

    Төв талбайд гэр барьсан хэсэг болон түүнээс урагш ногоон байгууламжийн газрыг гадаадын компани эзэмших болсон байна. Үндсэндээ Эрдэнэтийн 49 хувийг авсан МАНАН бүлэглэл газар олгох тохироог хийсэн гэж шударга бусын эсрэг  тэмцэж буй Л.Оюун-Эрдэнэ нарын УИХ-ын гишүүд мэдээллээ. Төрийн ордноос урагш Сүхбаатар дүүргийн VI дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн урд хэсгийн ногоон байгууламжийг сүйтгэн шинээр гаднын хөрөнгө оруулалтаар барилга, байшин барих нууц зураг төсөл нь өнөөдөр бэлэн болсон талаарх баримтыг Л.Оюун-Эрдэнэ гишүүн сэтгүүлчдэд үзүүлсэн юм. …

  • 28 January

    Эрдэнэтийн 49 хувийг 1995 онд төрсөн охинд шилжүүлсэн байжээ

    УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой ноцтой мэдээлэл өгөв. Тэрээр хэлэхдээ “Бидэнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой дугтуйтай бичиг ирсэн. Үүнийг нягталж үзэхэд үнэн болж таарсан. Чингэлтэй дүүргийн нотариат дээр хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байгааг олж мэдсэн юм. Үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өгсөн. 400 орчим сая ам.долларын үнэтэй Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 40 …

  • 28 January

    Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа

    Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран 2019 онд  мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн залуучуудад гадаадаас аутсорсинг захиалга авч гүйцэтгэл хийх 500 ажлын байрыг зарлаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус хуралд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр, программ хангамжийн хэлтсийн дарга А.Амарсанаа нар оролцов. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын …

  • 28 January

    Поп дива нар “O.Couture Mongolian fashion”  брэндийн хувцсаар гангарчээ 

    Монголын рок попын тайзнаа “Поп дива” хэмээн өргөмжлөгдсөн дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Наран нар үндэсний хувцастай зураг олны анхаарлыг татаж байна. Поп дива нар цагаан сарын баярт зориулсан “Хүрээ донж” ёслолын арга хэмжээнд оролцох үеэрээ Монголынхоо дизайнеруудын урласан үндэсний хувцсаар гоёжээ. Монгол Улсын гавьяат дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг нарын хувьд “O.Couture Mongolian fashion” брэндийн дизайнер Д.Отгонжаргалын урласан үндэсний дээлээр гоёж, худалдан авчээ. …

  • 28 January

    Биед магни дутагдсаныг илтгэх есөн шинж

    Магнийн дутагдалд аль хэдийнээ орсон хүнд илрэх шинж тэмдэгт булчингаар чилж өвдөх, нойргүйдэх, нүүр, зовхи таталдах, сарын тэмдэг маш их өвдөлттэй ирэх, яс сийрэгжих, хэврэгших зэрэг орно. Сонсохоос л, урьдчилан сэргийлмээр бодогдож байгаа биз? Дутагдаж эхлэхээс нь өмнө магнийнхаа хэрэглээг өсгөж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө хангалттай их магни хэрэглэдэггүй, дутагдалд орж магадгүй хүн гэдгээ яаж урьдаас мэдэх вэ? Магни …

  • 28 January

    ”Мөнх ундрам хүнс” ХХК ГРАНПРИ шагнал хүртлээ

    Дархан-Уул аймагт уламжлал болгон 21 дэх жилдээ зохион байгуулсан “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаанд “Мөнх ундрам хүнс” ХХК амжилттай оролцож,””ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАНПРИ”” шагналын эзэн болсон байна. Тус компанийн зүгээс баг хамт олон, хэрэглэгчдэдээ дараах талархлыг илэрхийллээ.  “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож ””ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАНПРИ””-ээр шалгарсан хамт олондоо баяр хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бидний ажил үйлсийг дэмжиж байдаг хэрэглэгчид, Дархан-Уул …

  • 28 January

    Сар шинийн зан үйл

    УУЦ ТАВИХ ЁСОН Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж өгнө. Зочин толгой талаас нь барьж, хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүврэгдэн талаас нь барьж, баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал. Их бүхэл /бүтэн …

  • 28 January

    Хэнтий аймгийн Улсын аварга малчны шагнал гардуулав

      Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Шагдарын Батбаатарт “Улсын аварга малчин” цол тэмдэг, өргөө цагаан гэр, гарын бэлгийн хамт гардуулж өгөв. Улсын аварга малчин Ш.Батбаатар нь Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1959 онд төрж, 1976 оноос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлтээр “Алтан тал” нэгдлийн Сүмбэр бригадад хоньчноор ажлын гараагаа эхэлж өдгөө мал маллан амьдарч байна. Тэрбээр …

  • 28 January

    “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

    Боловсрол телевизийн  “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн бүртгэлийн постер цацагдлаа. Дэлхийн арав гаруй оронд амжилттай хийгдэж олон сая үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн тус шоу нэвтрүүлэгт 16-аас дээш насны мэдрэмжтэй, авьяастай, хошигнох дуртай хүн бүхэн оролцох боломжтой юм. Оролцогч нь нэвтрүүлгийн гол дүр болох хоёр эрхмийг дүрмийн дагуу өгөгдсөн хугацаанд инээлгэж чадвал нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн мөнгөн шагналын эзэн болно. Ингэхдээ стэнд-ап, …

  • 28 January

    Б.Баатархүү:Цагаан сар бол эв нэгдлийн баяр

    Монголын цагаан сар намрын улиралд болдог байсан гэх мэдээлэл ч бий. Тэгэхээр энэ бүх асуултанд оносон тайлбар хэрэгтэй боллоо. Тиймээс түүхийн ухааны доктор Б.Баатархүүтэй энэ сэдвээр ярилцлаа. -Цагаан сарыг Монгол түмний их баяр гэж нэрлэдэг. Гэвч яг хэдий үеэс эхэлж тэмдэглэж ирсэн талаар тодорхой мэдээ мэдээлэл алга. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? -Цагаан сарын баярын тухай ярихын тулд эхлээд …

  • 28 January

    Автобусанд бэлэн мөнгөөр зорчсон иргэнийг 10 нэгжээр торгоно

    Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтын дагуу 10000 төгрөгөөр, зорчигчдод зорчих хөлс төлөх шаардлага тавиагүй, зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу 25000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ тооцон ажиллаж байна. Нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн зорчигчдын хөлс төлөлтийн байдалд хяналт, …

  • 28 January

    Гоёлын наадмын бүтээлүүдэд оюуны өмчийн газар батламж олгожээ

    Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2019″ наадам өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 30-нд болсон. Тус наадмаар загвар зохион бүтээгчид 2019 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилмэл бүтээлүүдээрээ өрсөлдөж, шилдгийн шилдгээ тодруулсан билээ. Энэ жилийн наадмын нэг онцлог нь Оюуны өмчийн газраас батламж олгожээ. Тодруулбал, Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар  “Топ модель 2019″, “Гранпри …