Поп дива нар “O.Couture Mongolian fashion”  брэндийн хувцсаар гангарчээ 

Монголын рок попын тайзнаа “Поп дива” хэмээн өргөмжлөгдсөн дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Наран нар үндэсний хувцастай зураг олны анхаарлыг татаж байна.
Поп дива нар цагаан сарын баярт зориулсан “Хүрээ донж” ёслолын арга хэмжээнд оролцох үеэрээ Монголынхоо дизайнеруудын урласан үндэсний хувцсаар гоёжээ.

Монгол Улсын гавьяат дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг нарын хувьд “O.Couture Mongolian fashion” брэндийн дизайнер Д.Отгонжаргалын урласан үндэсний дээлээр гоёж, худалдан авчээ.

Поп дива Ж.Алтанцэцэгийн өмссөн торгон юбка, цамцны хослол нь 750 мянган төгрөгийн үнэтэй бол дуучин Т.Ариунаагийн өмссөн цэнхэр торгон хүрэм 900 мянган төгрөг, торгон дээл нь 850 мянган төгрөгийн үнэтэй ажээ.

 

 

 

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …