Yearly Archives: 2019

January, 2019

  • 29 January

    Нийслэлийн орчимд мал аж ахуй эрхлэх бүсийг шинэчлэн баталлаа

      НИТХ-ын ээлжит XXI хуралдаанд Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хязгаарт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албан дарга Т.Гантөмөр танилцууллаа. Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай хил дамжин халдварладаг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг танилцууллаа. Тус бүсэд Сонгинохайрхан …

  • 29 January

    Албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөрийн батлав

    НИТХ–ын ээлжит XXI хуралдаанаар “Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөр”-ийг батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Тэрбээр  2019 оны 01 сарын 01-ний өдрөөс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжих болсонтой холбоотойгоор төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэднийг чадавхижуулах зорилгоор “Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулснаа дурдаад хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх сургалтын ажлыг танилцууллаа. Танилцуулгатай …

  • 29 January

    Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагагүй гэж үзэв

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн  хуралдаан 9 цаг 32 минутад 78.9 хувийн ирцтэй эхэлж  Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын 39 гишүүн гарын үсэг зурсан уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар энэ сарын 25-ны өдөр өргөн …

  • 29 January

    Б.Баатар найруулагчийн гэгээн дурсгалд зориулсан “Урлагт үнэн амьдар” тоглолт болно

    Нэрт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны мэндэлсний 60 насны ой энэ сарын 29-ний өдөр буюу өнөөдөр тохиож байна. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан найруулагчийн гэгээн дурсгалд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Улсын Драмын эрдмийн театраас зохион байгуулж байна. Өнөөдөр залуу найруулагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан “Баатар найруулагч” сангийн нээлт Улсын Драмын эрдмийн театрт 18:00цагт болно. Мөн Монголын театрын музейд түүний хүрэл …

  • 29 January

    Ангууч буюу Б.Баттөр “Ид шидийн орон-2” төсөлд 3000 ам.доллар хандивлажээ

    “Лантуун Дохио” ТББ “Ид шидийн орон” цогц төвийн хоёр дахь шатны төслөө эхлүүлээд байгаа билээ. “Ид шидийн орон 2” төв нь Улиастайн эцэст 4.200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох юм. Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс хоёр дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох юм. Тус төвийн …

  • 29 January

    Хятадын хүний эрхийн хуульчид 4,6 жилийн ял оноожээ

    Хятадын хүний эрхийн хуульч Ван Цюаньчжаныг төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр дөрвөн жил зургаан сар хорих ялаар шийтгэхээр болсон тухай Тяньжинь хотын шүүхээс өчигдөр /2019.01.28/ мэдээллээ. 2015 оны долдугаар сард Хятад улс даяар хүний эрхийн хуульч болон идэвхтнүүд улс төр болон шашны бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд 300 гаруй хүнийг баривчилж хорьсон билээ. Ван Цюаньчжан хуульчийн хэрэг нь …

  • 29 January

    “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод гарч байна

    Монголын эзэнт гүрэн, Их эзэн богд Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод гарч байна. Энэхүү үзэсгэлэнгийн нээлт 1 дүгээр сарын 25-нд Алабама муж дахь “Голф Коаст Эксплориум шинжлэх ухааны төв”-д болсон бөгөөд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Мобыль хотын дарга Санди Стимпсон, үзэсгэлэнгийн зохион байгуулагч зэрэг нийт 100 орчим зочид оролцож, …

  • 29 January

    Их хэмжээний хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарт хариуцлага тооцоогүй байна

    Авлигатай тэмцэх газраас хийсэн хяналт шалгалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон түүний харъяа байгууллагын хэд хэдэн удирдах албан тушаалтнуудын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нь Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх 1001.9 ам метр талбайтай, эд хөрөнгийн эрхийн улсын …

  • 29 January

    Газар чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрыг олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар нийслэл хотод хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж газраа чөлөөлсөн иргэдэд олгох нөхөн олговрын талаар хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хуралдаанд танилцуулав. Уг асуудал нь 2018 оны бүтээн байгуулалтад газраа чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрын асуудал боловч НИТХ-ын хурал хойшилсон учраас ийнхүү өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн юм. Нийслэл …

  • 29 January

    Монгол Улсын хамгийн ахмад иргэн 112 настай

    Монгол Улсын өндөр настай иргэдийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 116 хүн энх тунх амьдарч байгаа аж. Энэхүү мэдээллийг Хүн ам, өрхийн мэдээллийн сан, иргэний мэдээллийн сан болон аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтсийн мэдээлэлтэй тулган шалгаж гаргажээ. Өндөр настнуудын 14 (12.1%) нь эрэгтэйчүүд, 102 (87.9%) нь …

  • 29 January

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм хүйтэн байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2019 оны 01 …

  • 29 January

    Хишиг дуудуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 24. Ангараг гараг. Хонгорцог одтой, найман цагаан мэнгэтэй, улаан бар өдөр. Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ …

  • 28 January

    НИТХ-ын ээлжит хуралдаанаар агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж байна 

    Нийслэлийн ИТХ–ын өнөөдрийн /2019.01.28/ хуралдааны эхэнд өмнөх ээлжит бус VI хуралдааны тухайд хэлэлцэгдээгүй үлдсэн сүүлийн асуудал болох НИТХ–ын дотоод зохион байгуулалт буюу Хороодын дарга, гишүүдийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэхээр болоход НИТХ дахь  МАН–ын бүлгийн дарга Р.Дагва  тухайн асуудалтай холбогдуулан нэг цагийн завсарлага авах хүсэлт гаргасан тул ээлжит бус VI хурлыг завсарлууллаа. Үүний дараагаар НИТХ–ын ээлжит XXI хуралдаан эхэллээ. Хуралдаанд НИТХ–ын 45 төлөөлөгч оролцох ёстойгоос хүндэтгэх шалтгаантай төлөөлөгчөөс бусад 30 төлөөлөгч ирснээр 66 хувийн ирцтэйгээр хурал …

  • 28 January

    Ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

    Өнөө шөнө Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хойд хэсгээр, маргааш өдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар цас …