Монголын оюутны спортын холбоо, Азийн хүүхдүүд 2020 наадмын захиргаа хамтран анх удаа олон улсын наадамд, өргөн бүрэлдэхүүнтэй сайн дурынхны багийг илгээлээ. ОХУ-ын Өмнөд Сахалин хотноо 2 сарын 7-18-нд болох “Азийн хүүхдүүд” Өвлийн анхдугаар их наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох сайн дурын 12 оюутан, ажилтнууд өчигдөр /2019.01.30/ ОХУ-ыг зорилоо. Шилдэг оюутны бүрэлдэхүүнд Ж.Тамир-ХИС, Б.Индра-МГХТИС, О.Ганхуяг-ҮБХИС, Ж.Сувд-Очир-МУИС, Б.Ану-ХААИС,А.Ануужин-АШУҮИС, Б.Тэмүүлэн-МУИС, Э.Маргад-ШУТИС, Г.Намуун-МУИС, Т.Түмэнгэрэл-МУБИС, …
Yearly Archives: 2019
January, 2019
-
30 January
Берт Хофман:Монгол улс эдийн засгийн тулгамдсан асуудлаа даван туулж, хүчин чармайлт гарган ажиллалаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол,Солонгос Улсыг хариуцсан захирал ноён Берт Хофман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсад хэрэгжиж байгаа Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”, Дэлхийн банкны “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар болон ирэх хоёр жилийн хугацаанд хийх ажлын талаар ярилцаж, санал солилцлоо. Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн ноён Берт Хофмантай дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Дэлхийн банк, ОУВС-гаас хэрэгжүүлж буй төсөл, …
-
30 January
Д.Дулмаа:Уртын дуугаа хойч үедээ чадлынхаа хэрээр сургаж өвлүүлнэ гэж бодож байна
Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. 21 аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор нийт улсын хэмжээний нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дууч Доржийн Дуламыг тодруулсан …
-
30 January
Холимог тулааны тамирчин О. Пүрэвийг “Алтан Дорнод Монгол” ХХК ивээн тэтгэнэ
Энэ сарын 26-нд Улаанбаатар хотноо MFC олон улсын холимог тулааны тэмцээн болж, ОХУ, Казахстанаас нийт таван тулаанч ирж, манай улсын тамирчидтай хүч үзсэн билээ. Холимог тулааны 57кг-ын жинд Казахстаны холимог тулааны тамирчин “ММА”-ийн дэлхийн аварга Габдуллин Алишeр Сагдатовичтай тамирчин О.Пүрэв тулалдаж, хоёрдугаар үе дуусахаас өмнөх 5 секундэд боох мэхээр цэвэр ялалт байгуулсан юм. О.Пүрэв тэмцээний дараа “Намайг дэмжихээр ирсэн Монгол …
-
30 January
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүд байр бэлэглэжээ
Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн гэр бүлд байр бэлэглэжээ. Энэ талаар хүүгийн ээж С.Шүрэнцэцэг цахим хуудаснаа “Хүүд минь тархины саажилт, уналт таталт илэрсэн цагаас эхлэн зургаан жил, хотод суурьшиж, мэргэжлийн сэргээн засах эмчилгээнд тасралтгүй хамруулж, хөгжүүлэх боломжтой цэцэрлэг сургууль бараадуулах юмсан гэсэн хүсэл, сэтгэл холгож явсаар өнөөг хүрсэн. Гэтэл БСШУС-ын сайд хатагтай …
-
30 January
Д.Гантулгыг цагдан хорих санал шүүхэд иржээ
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Дорждугарын Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иржээ.Шүүх хуралдаан өнөөдөр /2019. 01.30/13:30 цагт Хан-Уул дүүргийн шүүхэд товлогдсон байна.
-
30 January
Шинийн дөрөвний ажлын өдрийг Бямба гаригт шилжүүллээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ирэх долоо хоногийн Баасан гаригийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Сар шинийн баяраар хуулийн дагуу гурав хоног буюу шинийн 3-нийг хүртэл амардаг билээ. Харин энэ жилийн шинийн 1-н ирэх долоо хоногийн мягмар гарагт таарч байгаа бол баасан гараг шинийн 4-ний өдөр таарч байгаа юм. Тиймээс шинийн дөрвөнд таарсан ажлын өдрийг энэ долоо хоногийн …
-
30 January
Фото:Токио хотын шөнийн гудамж
Италийн гэрэл зурагчин Давиде Сассо Япон улсын Токио хотын шөнийг гэрэл зурагт буулгажээ. Тэрбээр “Япон улсад хайртай.Би Япон улсад амьдрахыг мөрөөддөг” гэжээ. Түүний бусад гэрэл зургуудыг нь харахыг хүсвэл instagram хаягаар нэвтэрч үзэх боломжтой.
-
30 January
“Ленинград хотын Аугаа эх орны дайны он жилүүдэд фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлөгдсөний 75 жилийн ой тохиов
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Санкт-Петербург хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д.Бегловын урилгаар 2019 оны 1 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд “Ленинград хотын Аугаа эх орны дайны он жилүүдэд фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлөгдсөний 75 жилийн ой”-н хүндэтгэл-дурсгалын арга хэмжээнд оролцлоо. 75 жилийн өмнө зөвлөлтийн Улаан арми Ленинград хотын оршин суугчдын хамт …
-
30 January
Малчин Д.Баярсайхан 5000 толгой малаа шилмэл үүлдрийнх болгожээ
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин Дамдины Баярсайхан Улсын хошой аварга малчин боллоо. Түүний шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж, мал сүргийнхээ чанар үүлдрийг улам сайжруулж, олон залууст малч ухаанаа өвлүүлж сургахыг хүссэн юм. Малчин Д.Баярсайхнынх 2018 оны эцэст 5273 толгой мал тоолуулж “Мянгат малчин”-ы амжилтаа 12 жил дараалан бататгажээ. Малын тоо толгойгоо өсгөөд зогсохгүй, мал сүргийнхээ чанар, удам угсааг …
-
30 January
Хөгцөрсөн түүхий эдээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээнд хамрагдаагүй, хөгцөрч муудсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулж байсан зөрчлийг илрүүлэн тус аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авав. Мөн Булган суманд тариалсан гэх чацарганыг эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд, барилгын агуулахад боловсруулан савлаж байсан зөрчлийг илрүүлэн, таслан зогсоожээ. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цагаан сарын …
-
30 January
Хэнтий аймагт нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд болно
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай мөн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зарлуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос 2018 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр холбогдох тогтоолын төслийг зардлын тооцооны …
-
30 January
С.Баярцогтыг батлан даалтад гаргажээ
Сангийн сайд асан С.Баярцогтыг өчигдөр /2019.01.29/ Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар суллажээ. Тодруулбал, түүнийг өмгөөлөгч нь суллах, батлан даалтад гаргах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүгчид гаргасан байна. Харин шүүгч шийдвэрийг хүлээн авч батлан даалтад гаргажээ. АТГ-аас С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж, нэгдүгээр сарын 16-ны өдөр нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад байсан …
-
30 January
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хоёр даргыг ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатын тушаалаар АТГ-т хөрөнгө орлогоо зөрүүтэй мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ. Тэрээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга нар болох Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь: Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 …
-
30 January
АНУ-д H2 визээр ажиллах хугацааг 2020 он хүртэл сунгав
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас шинэчлэн баталсан 2019 онд Н2 визээр түр хугацаагаар ажиллах хүч авах гадаад орны жагсаалтад Монгол Улс багтжээ. Ингэснээр манай улс АНУ-д түр хугацаагаар цагаачлалын бус ажиллах хүч нийлүүлэх Н-2А болон Н-2В визийн хөтөлбөрийг энэ сарын 18-наас 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болов. Одоогоор АНУ-ын хөдөө аж ахуйн Н2-А визийг Монголын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл