Холимог тулааны тамирчин О. Пүрэвийг “Алтан Дорнод Монгол” ХХК ивээн тэтгэнэ

Энэ сарын 26-нд Улаанбаатар хотноо MFC олон улсын холимог тулааны тэмцээн болж, ОХУ, Казахстанаас нийт таван тулаанч ирж, манай улсын тамирчидтай хүч үзсэн билээ.

Холимог тулааны 57кг-ын жинд Казахстаны холимог тулааны тамирчин “ММА”-ийн дэлхийн аварга Габдуллин Алишeр Сагдатовичтай тамирчин О.Пүрэв тулалдаж, хоёрдугаар үе дуусахаас өмнөх 5 секундэд боох мэхээр цэвэр ялалт байгуулсан юм.

О.Пүрэв тэмцээний дараа “Намайг дэмжихээр ирсэн Монгол ахан дүүстээ баярлалаа.10 настайдаа зах дээр тэрэг түрж ундаа зарж байсан намайг өдий зэрэгт хүрэхэд минь Монгол ахан дүүс та бүхний дэмжлэг их байсан юм шүү. Би өшөө их хичээж та бүхнийхээ ачийг хариулах болно” хэмээн хоолой зангируулан хэлсэн үг үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн билээ.

Тэгвэл MFC олон улсын тэмцээнд ялалт байгуулсан холимог тулааны тамирчин О.Пүрэвд өнөөдөр /2019.01.30/ “Алтан Дорнод Монгол “ХХК-иас таван сая төгрөг гардуулан өгчээ.

Энэ талаар холимог тулааны тамирчин О.Пүрэв” “Алтан Дорнод Монгол “ХХК-ийн хамт олон Т.Ганболд ах дэмжин ажиллахаар боллоо. Таван сая төгрөгөөр ялалтыг минь мялааж дэлхийн аварга болоорой гэж захиж сайхан ерөөлөөр ерөөлөө. Анхны дэмжигч том байгууллагадаа болон Монгол ахан дүүсдээ маш их баярлаж явдаг шүү. Цаашдаа улам илүү хичээж дэлхийн аварга болохын тулд шаргуу хөдөлмөрлөнө. Баярлалаа”хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …