БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүд байр бэлэглэжээ

Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн гэр бүлд байр бэлэглэжээ.

Энэ талаар хүүгийн ээж С.Шүрэнцэцэг цахим хуудаснаа “Хүүд минь тархины саажилт, уналт таталт илэрсэн цагаас эхлэн зургаан жил, хотод суурьшиж, мэргэжлийн сэргээн засах эмчилгээнд тасралтгүй хамруулж, хөгжүүлэх боломжтой цэцэрлэг сургууль бараадуулах юмсан гэсэн хүсэл, сэтгэл холгож явсаар өнөөг хүрсэн. Гэтэл БСШУС-ын сайд хатагтай Цэдэнбалын Цогзолмаа, соёлын салбарт 14 жил ажилласан өчүүхэн бичгийн хүн надад болон миний хэнз хүүд Монгол эх хүний өгөөмөр сэтгэлээр туслаж нийслэлд амьдрах байртай болгож өглөө.Хүнийх гэлгүй өвдсөн зовсон үрсийн төлөө сэтгэл зүрх, ажил амьдралаа зориулах санаа тэнүүн Монгол ээж таныг насан туршдаа алаг зүрхэндээ ерөөж, ач үрсдээ бахархаж явна” хэмээн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад баярласан сэтгэгдлээ илэрхийлжээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …