Ангууч буюу Б.Баттөр “Ид шидийн орон-2” төсөлд 3000 ам.доллар хандивлажээ

“Лантуун Дохио” ТББ “Ид шидийн орон” цогц төвийн хоёр дахь шатны төслөө эхлүүлээд байгаа билээ. “Ид шидийн орон 2” төв нь Улиастайн эцэст 4.200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох юм.

Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс хоёр дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох юм. Тус төвийн барилгын ажил дөрөвдүгээр сараас эхлэх аж.

“Ид шидийн орон-2” төслийг “Энержи Ресурс” компани дэмжиж, нийт шаардлагатай санхүүжилтийн тэн хагасыг буюу 740 сая төгрөгийн санхүүжилт олгосон.Мөн “Ид шидийн орон-2”төсөлд зориулсан иргэдийн хандивыг тэмээчин бүсгүй Н.Байгалмаа эхлүүлж 500 мянган төгрөгийн хандив өргөсөн билээ.

 Тэгвэл энэ удаа “Ид шидийн орон-2”төсөлд холимог тулааны тамирчин “Ангууч” нэрээрээ алдаршсан Б.Баттөр 3000 ам. долларыг хандивлажээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …