Эрдэнэтийн 49 хувийг 1995 онд төрсөн охинд шилжүүлсэн байжээ

УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой ноцтой мэдээлэл өгөв.

Тэрээр хэлэхдээ “Бидэнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой дугтуйтай бичиг ирсэн. Үүнийг нягталж үзэхэд үнэн болж таарсан. Чингэлтэй дүүргийн нотариат дээр хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байгааг олж мэдсэн юм. Үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өгсөн. 400 орчим сая ам.долларын үнэтэй Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 40 сая ам.доллараар 1995 онд төрсөн Номуундарь гэдэг охинд өгсөн. Сингапурын бүртгэлтэй компани юм байна” гэв.

Нэр бүхий гишүүд энэ үйл явцыг Эрдэнэтийн 49 хувь Монгол Улсын хуулиас гараад явлаа. УИХ-ын тогтоол хэрэгжих ямар ч боломжгүй болж байна. Хэрэв Эрдэнэтийн 49 хувь Сингапурын компанид очих юм бол Оюутолгойтой адилхан зүйл болно гэж үзэж байна.

Мөн тэд Арбитрын шүүхээр асуудлыг шийдэх тал руу санаатай явуулж буй гэв. Засгийн газар өөрөө Арбитрын шүүхэд ялагдах чиглэл өгч байсан, Ч.Сайханбилэг тийм үүрэг өгсөн талаар н.Зориг гэдэг залуу мэдээлэл өгөөд байгаа. Энэ бол туйлын ноцтой баримт гэдгийг ч онцоллоо.

Хэрвээ “Эрдэнэт”-ийн 49 хувь Сингапурын компанийн мэдэлд очвол УИХ-аар хууль гаргаж батлаад ч мөрдөгдөх боломжгүй болохын сацуу Монгол улсын бүх шатны шүүхийн шийдвэр ч хүчин төгөлдөр үйлчлэх боломж байхгүй болно гэсэн үг. Дараа нь 40 сая ам доллароор хэн нэгэнд худалдаж болох нөхцөл бүрдэх бололтой.

Гишүүдийн мэдээллээс үзэхэд 1995 онд төрсөн Батсайхан овогтой Номуундарь гэх охинд ”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь н.Пүрэвтүвшин гэдэг залуугаас шилжсэн гэх баримтууд ил болсон гэдэг нь бүхэл бүтэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь яагаад энэ хоёр залуугийн гарт ороод, шилжээд яваад байгаа нь хамгийн их анхаарал татаж байна.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …