Нийслэлийн Эрүүл мэндийн газрын албан хаагчид нэг өдрийн цалингаараа эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгч авч өгчээ

Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нийт албан хаагчид нэг өдрийн цалингаараа 16 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмж худалдан авч, эмнэлгүүдэд гардуулсан байна.

Тодруулбал, хүүхдийн 70 ортой тасаг нээн ажиллуулж буй Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд 8 ширхэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Чингэлтэйд үүргийн эрүүл мэндийн төвд тус бүр 4 ширхэг төхөөрөмж өгчээ.

Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хэрэглэснээр гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэх төдийгүй хүүхдийн эмчилгээнд эерэг нөлөө үзүүлнэ.

Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн төлөө энэхүү ажлыг дэмжин, өөрсдийн хэмжээнд үйл ажиллагаа болгон үргэлжлүүлэхийг НЭМГ-аас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад хандан уриалсан байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …