Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал хаана байна вэ, түүнд холбогдох хэрэг юу болов?

Ам.долларын ханшны өсөлт түүнийг дагасан үнийн хөөрөгдөлийг нэгэн цаг Монголбанкыг удирдаж байсан Н.Золжаргал гэх нөхөртэй холбож бичих нь бий.

 Түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогддог жил ам.долларын ханш 1340 төгрөг байсан нь ийнхүү хардахад хүргэдэг болов уу. Өөрөөр хэлбэл тэрээр ам.долларын ханшийг барих, өсөлтөөс сэргийлэх үр дүнтэй ажил хийж чадаагүй учраас өнөөдөр ингэтлээ өсчихөөд байна. Яг л энэ агуулгаар буюу “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дур мэдэн их хэмжээний зээлийг Монголбанкнаас аж ахуйн нэгжүүдэд олгосон гэх асуудлаар хуулийнхан Н.Золжаргалыг шалгаж, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр саатуулж байсан. Гэвч одоо түүнд холбогдох хэрэг ямар шатандаа яваа талаар тодорхой мэдээлэл алга. Түүнтэй хамт Монголбанкны хэд хэдэн захирлаас байцаалт авч, заримыг нь саатуулсан байдаг.

Тухайн үед найман хүнийг шалгаж, 30 гаруй хүнээс байцаалт авсан гэх мэдээлэл цацагдаж байв.

Банкны тухай хуулийн олон зүйл заалтыг Төв банкны захирал зөрчсөн учраас хуулийнхан түүнд эрүүгийн хэрэг нээжээ. Гэвч Н.Золжаргал Австрали улс руу оргон зайлж байгаад ирсэн бөгөөд түүнийг Монголд ирмэгц нь хуулийнхан барьж, саатуулсан билээ.

Н.Золжаргалыг саатуулсаны дараа түүний гэрт нэгжлэг хийхэд монетаар хийж, алтаар бүрсэн гэрлийн бүрхүүл өлгөсөн байхыг нь хуулийн олж илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл тун тансаг нэгэн байжээ.

0.85 ХУВИЙН ХYYТЭЙ ЗЭЭЛ ОЛГОСОН НЬ ШАЛГАЛТААР ИЛРЭВ

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 0.85 хувийн хүүтэй зээлийг хэд хэдэн аж ахуйн нэгжид олгосон болохыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсэг Монголбанкинд санхүүгийн шалгалт хийх үеэр ил болж байсан. Тухайлбал, арилжааны банкууд Төвбанкнаас 0.89 хувийн хүүтэй авсан зээлээ 2.91 хувийн хүү нэмж, шатахуун импортлогч компаниудад олгосон. Түүнчлэн “Чингис бонд”, “Үнэ тогтвор¬жуулах хөтөлбөр”-ийн мөнгө зүй зохистой зарцуулагдаагүй гэдэг асуудал ч гарч ирж байгаа. Төвбанкны өмнөх удирдлагуудын гаргасан шийдвэртэй холбогдсон алдагдлын асуудал олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тухайн үед Т.Аюурсайхан нарын гишүүд шалгалтын дүгнэлтийг байнгын хороон дээр олон нийтэд дэлгэсэн билээ.

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭВ

Төвбанк өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн уламжлалт бус арга хэрэгслүүдийн хүрээнд “Үнэ тогтворжуулах” болон “Сайн” хөтөлбөр, АСЕМ-ын санхүүжилт зэрэг арга хэмжээнд зориулж зээл олгохдоо хууль зөрчин бодлогын хүүгийн төвшнөөс хэт бага хэмжээнд зээлийн хүүг тогтоож, зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтсноор банкны алдагдал өссөн гэж УИХ-ын ажлын хэсэг дүгнэсэн юм. Харин үүнтэй өнөөгийн парламентын сөрөг хүчин санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж байсан. Гэхдээ хөтөлбөрийн хүрээнд Төвбанк өөрөө шууд зээл олгоогүй. Арилжааны банкууд Засгийн газар¬тай хамтарсан гэрээ хэлэлцээрийн дагуу арил¬жааны банкууд эрсдлийг нь дааж зээл олгосон хэмээн тайлбарладаг.

ХУВИЙН ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭР ОЙЛГОМЖГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ

Н.Золжаргалыг Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой албаны асуудлаас гадна асуудал ч бас байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, хувийн хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй зүйлүүд байгаа гэх мэдээлэл ч байна. Н.Зол¬жаргалд хилийн хориг тавьж гадаад улсад зорчих эрхийг нь хаагаад хуулийнхний хэллэгээр бол гадуур байцаан шалгаж байсан аж. Гэтэл гэнэт шүүхээс Н.Золжаргалд тавьсан хилийн хоригийг цуцлах тухай шийдвэр гарсан бололтой. Тиймээс таслан сэргийлэх арга хэм¬жээ авч саатуулсан байж ма¬гадгүй мэдээлэл байна.

АТГ болон прокурорын байгууллагаас Н.Золжаргал нарт холбогдох хэргийг шалгаж байгаа гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …