“Бүргэдчин охин”-ы хэлсэн үгийг буруу орчуулснаас үүдэлтэй асуудал үүсэв

“Бүргэдчин охин” Н.Айшолпан Казахстаны залуучуудын их хурлын нээлтэнд оролцох үеэр хэлсэн үг нь цахим хуудсан дахь Монгол болоод Казах залуусын маргааны сэдэв болоод байна.

Н.Айшолпан “Эрхэмсэг Нурсултан Назарбаев тантай Монгол Улсад уулзахыг хүсч байна. Би Казахстанд амьдардаггүй таван сая казах хүний төлөөлөл. Бас Монгол Улсад төрж өссөн. Гэхдээ би Казахстаныг эх орноо гэж боддог” гэж хэлсэн тухай цахим хэвлэлээр нийтлэгдсэн.

Тэгвэл “Би Казахстаныг эх орноо гэж боддог” гэх өгүүлбэр дээр Монголчууд ач холбогдол өгч бухимдаж байгаа. Гэвч энэ нь орчуулгын алдаа болохыг Казах залуус тайлбарлаж байна. Эдгээр тайлбаруудаас Bazar Aigul гэх бүсгүйн тайлбар тун ойлгомжтой байсан тул түүний тайлбарыг хүргэж байна. Bazar Aigul “…Түүний хэлсэн үг нь : “Бүгін сіздің алдыңызға алғаш келіп тұрмын, сондықтан қобалжулымын. Мен Моңғолиядағы Баян-өлгей аймағында тудым. Бірақ атамекенім Қазақстан екенін еш уақытта ұмытпадым. Орос орчуулга нь : “Глубокоуважаемый Нурсултан Абишевич, я мечтала встретиться с вами, и сегодня моя мечта сбылась. Я одна из пяти миллионов казахов, живущих за пределами страны. Я выросла в Монголии, но никогда не забывала, что моя родная земля – Казахстан. /орос орчуулга нь алдаатай байна, уг нь земля предков гэх ёстой/ Үүнийг Монгол руу орчуулан нийтлэхдээ : “Эрхэмсэг Нурсултан Назарбаев тантай Монгол Улсад уулзахыг хүсч байна. Би Казахстанд амьдардаггүй таван сая казах хүний төлөөлөл. Бас Монгол Улсад төрж өссөн. Гэхдээ би Казахстаныг эх орноо гэж боддог” хэмээн маш ядуу орчуулсан байгаа юм. Хэргийн учир юу гэвэл казах хэлний атамекен гэдэг үг нь “эх орон” гэсэн утгаар хязгаарлагдахгүй юм. Энэ үг нь Ата буюу өвөг эцэг гэдгээс гаралтай. Угтаа бол “Хэдий би Монгол улсад төрж өссөн ч Казахстан бол эцэг өвгөдийн/өвөг дээдсийн өлгий нутаг гэдгийг хэзээ ч мартаж байгаагүй” хэмээн монголоор буулгасан бол үнэнд дөхөх байлаа. Орос, Хятад зэрэг улсад аж төрдөг монгол угсаатнууд бидний амьдарч буй Монгол улсыг маань эцэг өвгөдийн нутаг хэмээн үздэгтэй агаар нэг тул уужуу тайван сэтгэлээр хандаж энэ бүх доромжлолоо зогсоосой гэж хүснэм” гэжээ.

Зөв тайлбар, зөв орчуулга алдаа засна. Түүнээс ихэнх Монголчууд Казах хэл болоод утга агуулгыг тэр бүр мэдэхгүй. Үүнээсээ болоод зөрчилдөх асуудал ч үүсдэг. Тиймээс өөрийн хэлний утга агуулгыг уурлаж, бухимдалгүйгээр тайлбарлан өгсөн Bazar Aigul-т баярлалаа.

Бусад Казах залууст хандаж хэлэхэд сэтгэлийн хөөрлөө барьж, хэлж, бичиж буй зүйлдээ цензур тавихыг хүсье. Бид нэг л нутагт амьдарч буй Монголчууд …

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …