Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1220 дугаартай захирамжаар нийслэлийн хэмжээнд 13 дэд салбар комисс байгуулж, 75 ажлын хэсгийн 239 төрийн албан хаагч нийт 1,510 байгууллагын үйл ажиллагаанд “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт”-ын улсын үзлэгийг зохион байгууллаа.

Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга В.Жавзан, Архивын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга, Улсын ахлах байцаагч Б.Туул, Архивын ерөнхий газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч С.Наранчимэг, Архивын ерөнхий газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Гантулга, Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн ажилтан П.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй Улсын төв комиссын Ажлын хэсэг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг 2025 оны 12 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.

Тус Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт”-ын улсын үзлэгийн урьдчилсан дүнтэй танилцаж, нийслэлийн Хяналт шалгалтын газарт 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тус тус ажилласан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүнг Ажлын хэсгийн дарга, гишүүд 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр ирж, танилцууллаа.

Улсын төв комиссын Ажлын хэсэг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагааг “Бүрэн хангалттай” гэж үнэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох мэдээ

Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахаар болжээ

Засгийн газрын хуралдаанаар (2026.02.11) Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ. Энэхүү төв нь эрсдэлийг …