Японд галт уул дэлбэрчээ

Японы баруун хэсэгт өчигдөр гал уул дэлбэрчээ.Тодруулбал Кучинорабу арлын Шиндаке галт уул өчигдөр 9:19 цагт дэлбэрч, тогооноос нь халуун лав 1.5 км-т цацагдан, үнс нурам нь 500 м өндөрт оргилжээ.

Галт уул дэлбэрсэнтэй холбогдуулан Японы цаг уурын агентлагаас арлын оршин суугчдад ууланд авирахаас татгалзаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөсөн байна. Якушима хотын захиргаанаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх удирдамжийг 1 цаг 40 минутын дараа өгчээ.

Галт уулын тогооноос ердөө хоёр км зайд байсан, 68 настай Шизүко Кото “Дэлбэрэх чимээ сонсогдож, хоёр секундын турш газар хөдлөхийг мэдэрсэн. Байшингаас гараад, их хэмжээний хар утаа суунаглаж байхыг олж харсан” хэмээн ярьжээ.

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …