Yearly Archives: 2019

January, 2019

  • 17 January

    УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2019.01.17/ нэгдсэн хуралдаан 10 цаг 28 минутад 53.3 хувийн ирцтэй эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. …

  • 17 January

    Бөхийн өргөөний гадаа “Цагаан идээ”-ний үзэсгэлэн худалдаа гарч байна

    Монголын уламжлалт сар шинийн баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ-тай хамтран жил бүр ‘’Цагаан идээ’’-ний үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү цагаан идээний уг үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ‘’Монгол бөхийн өргөө’’-ий гадна талбайд зохион байгуулагдах юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Тариат сумын 60  гаруй малчин оролцож, …

  • 17 January

    Баянхошууны тойрогт MNBC шинэ салбар нээгдлээ

    MNBC тоон телевиз хэрэглэгчиддээ ойртож, тэдний цаг завыг хэмнэх, үйлчилгээгээ түргэн, шуурхай хүргэх зорилгоор шинэ салбаруудыг нээн ажиллуулж байна. Тухайлбал, өнгөрөгч даваа гаригт /2019.01.14/ Баянхошууны тойрогт үйл ажиллагаа явуулдаг OUTLET худалдааны төвийн хоёрдугаар давхарт шинэ салбараа нээлээ. Энэ салбарыг нээснээр Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороод буюу Баянхошуу, Зүүн, Баруун салааны MNBC тоон телевиз хэрэглэгч оршин суугчдад улам илүү ойртож байгаа юм.  Мөн шинээр дахин дамжуулах станцыг байршуулснаар Сонгинохайрхан …

  • 17 January

    С.Амарсайханыг дэмжсэн саналыг 60 тэрбумынхан будлиантуулжээ

    Өчигдөр болсон НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг томилох сонгууль болж, хоёр ч удаагийн санал хураалт явагдлаа. НИТХ-ын хуралдаанаас томилсон тооллогын комиссын таван гишүүний олонхи нь Ц.Сандуй тэргүүтэй 60 тэрбумын багийн “төлөөлөл”байв. Эхний санал хураалтад НИТХ-ийн 43 төлөөлөгч оролцоход 22 төлөөлөгч С.Амарсайханыг дэмжиж, 21 төлөөлөгч С.Мөнхчулууныг дэмжсэн байв. Өөрөөр хэлбэл эхний санал хураалтанд нэр дэвшигч С.Амарсайхан хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналыг …

  • 17 January

    Д.Чойжамц:Шинийн 1-ний өглөө туулай цагт босвол бүтэн жилдээ хийморьтой явдаг

    Шинэлэх битүүлэх ёс, уламжлалын талаар Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.  Унтахын өмнө гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой -Монголчууд битүүлэх ёсыг янз бүрээр гүйцэтгэж байна. Битүүний үдэш ямар ёс жаягийг гэртээ үйлдэх ёстой вэ? -Монголчууд айл хотлоороо битүүн гэж сайхан зан үйлийг үйлддэг. Тэр үед эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр …

  • 17 January

    Ж.Батзанданг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

    УИХ-ын гишүүн Ж.Батзанданг УИХ-ын дахь АН-ын бүлэг АН-ын гишүүнчлэлээс хасах хүсэлтээ гаргажээ. Уг албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уншиж танилцууллаа. Албан бичигт “АН-ын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатай АН-ын гишүүнчлэлээс хасах тухай АН-ын шийдвэр гарсан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасч өгнө үү” гэжээ. Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо өнгөрсөн оны 12-р …

  • 17 January

    “Game of thrones” киноны 8-р бүлгийн албан ёсны TEASER цацагдлаа

    HBO телевизийн “Game of Thrones” цуврал киноны төгсгөлийн наймдугаар бүлгийн албан ёсны TEASER энэ сарын 14-нд цацагдлаа. Наймдугаар бүлэгт Питер Динклэйж,Николай Костер, Жэйми Ланнистер,Лена Хеди,Эмилия Кларк ,Кит Харингтон,Лиам Каннинхэм,СофиТернер,Мэйси Уильямс,Алфи АлленТеон,Натали Эммануэл,Гвендолин Кристи нарын жүжигчид тогложээ. “Game of Thrones” цувралын наймдугаар бүлгийг дөрөвдүгээр сарын 14-нд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөн байна.          

  • 17 January

    “High Level Investment”, “Новел инвест” ХХК-д хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг анхаарууллаa

    Санхүүгийн зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг гаргажээ: Хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологи, интернэт, олон нийтийн сүлжээ ашиглан өндөр хүү амлаж, иргэдээс хөрөнгө, мөнгө татах явдал цөөнгүй гарсаар байна. Тухайлбал, 2018 оноос “High Level Investment” ХХК, “Новел инвест” ХХК зэрэг байгууллага зохицуулалтгүй, хууль бус үйл ажиллагааг “эрсдэлгүй хөрөнгө оруулалт”, “даатгагдсан хөрөнгө оруулалт” гэх мэтээр сурталчлан явуулах боллоо. Холбогдох хууль тогтоомжоор “хөрөнгө оруулалтын …

  • 17 January

    Монголын парламентын төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд оролцож байна

    УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар 2019 оны 01 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Камбожийн Хаант Улсын Сиэм Рэп хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд оролцож байна. “Энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх …

  • 17 January

    Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд Ш.Даваадорж түрүүлжээ

    Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос энэ сарын 6-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Таерзиун, Жинан хотноо Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын их наадмыг зохион байгууллаа. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон спортын мастер Ш.Даваадорж 3 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ. Ш.Даваадорж нь Дэлхийн цомын аваргын тэмцээний нийлбэр дүнгээр 2016-2017 оны цуврал тэмцээнд чансаагаараа дэлхийд 4 дүгээр байр, 2017-2018 оны цувралд …

  • 17 January

    Дуучин С.Гантогоо, тулаанч М.Нандин-Эрдэнэ нар сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

    Энэ сарын 20-нд БНСУ-ын Сөүл хотод ажиллаж амьдарч байгаа залуучуудын дунд Улаанбаатар хотын утааны эсрэг “Бид угаартлаа” уриан дор сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Тус тэмцээнийг дуучин С.Гантогоо, мэргэжлийн тулаанч М.Нандин-Эрдэнэ нар дэмжин сагсан бөмбөгөөр өрсөлдөх болжээ. “Бид угаартлаа” уриан дор зохион байгуулах тэмцээнд оролцож буй тамирчдын бооцооны мөнгө, үзэгчдийн тасалбарын мөнгө зэрэг тэмцээнээс олсон бүх ашгийг Сонгинохайрхан …

  • 17 January

    Л.Энхболд: Намайг их буруу зүйлээр оролдож байна даа гэж хэлсэн

    Өнгөрсөн оны гуравдугаар сард УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс тавантолгой”-гоос их хэмжээний нүүрс хулгайлагдсан хэргийг илчилж, хуулийн байгууллагад хандсан байдаг. Гэтэл дээрх хэргийг шалгаж, гэм буруутай нөхдөд хариуцлага тооцохын оронд эл хэргийг анх олон нийтэд ил болгосон УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хөндсөн нь эрхгүй анхаарал татах сэдвийн нэг юм. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын дөрвөн …

  • 17 January

    Х.Баттулга:УЕП-ын орлогч Б.Амгаланбаатар ЖДҮХС-аас хоёр жил дараалан зээл авсан нь тогтоогдсон

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр/2019.01.16/ Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцлоо. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) хоёр жил дараалан зээл авсан Улсын Ерөнхий Прокурорын орлогч Б.Амгаланбаатарт хандан ажлаа өгөөд шалгуулах нь зүйтэй гэж хэллээ. Тэрбээр”Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нарын асуудлыг чуулганаар оруулах үедээ …

  • 17 January

    Хатгалгаа өвчний шинж тэмдэг, хүүхдийг хатгалгаанаас сэргийлэх зөвлөмжүүд

    Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн …

  • 17 January

    ЭМЯ-наас эцэг эхчүүдэд зориулан гаргасан ЧУХАЛ ЗӨВЛӨМЖ

    ХАЛУУРЧ БАЙВАЛ БҮЛЭЭН ШИНГЭН ТАСРАЛТГҮЙ ӨГӨӨРЭЙ Хүүхэд 38, 38,5 хүртэл халуурах нь хэвийн. Өөрөөр хэлбэл хүүхдийн дархлаа нь гадны вирустай тэмцэж байгаа хэрэг. Энэ хугацаанд эцэг эх хүүхдээ сайн анхаарах хэрэгтэй. Ингэхдээ хувцсыг нь гэрийн температурыг мэдэрч нимгэлэх, толгойд нь хүйтэн жин тавих, бүлээн шингэн тасралтгүй өгөх. Шингэн зүйл их өгөх тусам хүүхдийн халуун хөлс, шээсээр нь дамжин гадагшилдаг. НУСЫГ ТОГТМОЛ …