Ж.Батзандан VS М.Энхболд

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын дарга М.Энхболд нар хоорондоо маргалдав.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:УИХ-ын үйл ажиллагаа 40 хоног гацлаа. Сүхбаатарын талбайд Сүхбаатар аймгаас ирсэн 50 гаруй хүн суулт хийж байгаа юм.Сүхбаатар аймгийн иргэд “Манай нутгийн хүргэнд юм хэлээд өгөөч” гэж надаар дамжуулсан юм. Албан тушаалаасаа болж авгай хүүхдээсээ салаад юу гэх вэ гэж танд уламжилсан шүү. Өвгөчүүдийн санаа ихэд зовниж байна. Монголоо боддог бол өнөөдөр ч та огцорч болно. Боддоггүй бол цагаан сар өнгөрөөж цаг хугацаа авах гээд байна. Өнгөрсөн жил нэг хүн ярих уу яах уу гэж айлгадаг байсан бол энэ жил нэг хүн салах уу яах уу гэж ярьдаг боллоо.Битгий салаарай. Гэр бүлээ бодоорой УИХ-ын дарга аа.


УИХ-ын дарга М.Энхболд: Ж.Батзандан гишүүн та миний гэр бүлийн амьдрал дэндүү орж байна шүү. Хоёр өдрийн хуралдаанд энэ асуудлыг хөндөж тавилаа. Ийм хүргэнтэй байх юм уу гэж ярьсан. Би хариуд нь салах юм уу яах юм гэсэн. “Нутгийн олон түмэн маань битгий салаарай” гэж хэлсэн юм шиг гуйвуулахаа боль. Та Сүхбаатарт аймагт нэр дэвшиж үзсэн юм уу. Улаанбаатараар амиа аргацаагаад явдаг биз дээ. Би Таныг бодвол Сүхбаатарт аймагт очоод уяачидтайгаа нийлж байгаад тав арван санал цуглуулчихна.

Битгий ийм юм ярьж бай. Таны юм юмнаас зугтаадаг гэдэг чинь үнэн. Өнөөдөр өчигдрийнхөө ярьснаас зугтаах гээд ярьж байна. Оюу Толгойн ажлын хэсгээс өөрөө өргөдөл бичээд ашиг сонирхлын зөрчилтэй гээд зугтаасан биз дээ. Би таныг 2018 онд шүүхэд өгөхөд өөрийнхөө хаягаас зугтаасан байсан. Тэр чинь үнэн. Юмыг эхлүүлдэг дараа нь зугтаадаг. Хүний ар гэр рүү орох юм. Арай дэндүү дээрэлхэж байна шүү,Ж.Батзандан та.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …