Алга болсон 10 настай охиныг эсэн мэнд олжээ

 

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооноос сураггүй алга болсон 10 настай охиныг эмээ өвөөгийнх нь гэрээс олсон байна.Тодруулбал, нэгдүгээр сарын 7-ны өдрийн 11:00 цагийн орчимд 10 настай охин Далайжаргалын Аззаяа охин гэрээсээ гараад сураггүй болсон гэх зар цахим орчинд тархсан билээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “Гэрээсээ гараад сураггүй алга болсон гэсэн мэдээлэл ар гэрээс нь нэгдүгээр сарын 7-ны өдөр ирсэн. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн эрэн хайх ажиллагаа явуулсан. Харин маргааш өдөр нь буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр эмээ өвөөгийнхөө гэрт байсныг тогтоосон. Тухайн охин гэртээ ганцаараа байх үедээ гэрээсээ гарч явсан байсан. Ингэхдээ гудамжинд явж байсан хүнд төөрчихлөө хэмээн хэлээд эмээ өвөөгийнхөө гэрийг зааж өгөөд хүргүүлсэн байсан” гэв.

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …