Yearly Archives: 2019

February, 2019

  • 5 February

    Золголтын үеэр бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөлөө

    Ойрын өдрүүдэд томуугийн дэгдэлт буурч байгаа ч сар шинийн баярын өдрүүдэд эргээд нэмэгдэх магадлалтай байгаа талаар Эрүүл мэндийн салбарынхан анхааруулсан билээ. Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын цочмог халдварт өвчин ба ихэвчлэн агаар дуслын замаар дамжин халдварладаг. Түүнчлэн томуу, томуу төст өвчин, улаанбурхан зэрэг өвчний 700 гаруй төрлийн бактер, вирус хүүхдэд шүлс, агаараар дамжин очдог тул сар шинийн баярын золголтын …

  • 5 February

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутагтаа амьдран суугаа эх орон нэгт Монголчуудаа, эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч байгаа элэг нэгт ахан дүүс ээ, Та бүхэндээ 17-р жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Цагаан сарын бэлэгт сайн өдөр Монголчууд бид тэнгэр хангай, уул усандаа сүслэн мөргөж, хийморь сүлдээ сэргээн, ахас дээдсээ хүндэтгэн, …

  • 5 February

    Цагаан сараар жингээ хэрхэн барих вэ?

    Цагаан сарын баяртай холбогдуулан НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр зөвлөж байна. 1. МАХ Хоногт шаардлагатай махны дээд хэмжээ нь 180 гр байдаг. Нэг бууз = 35 гр мах гэж тооцвол та өдөртөө 5-6 н ширхэг бууз идэхэд хангалттай. Махны шингэц 3-4 цаг үргэлжилдэг тул тохируулж хэрэглэхийг сануулж байна. Махны их хэрэглээнээс шалтгаалж дараах эрсдэлүүд үүсдэг. Үүнд: Бие махбодыг хордуулах …

  • 5 February

    Х.Баттулга: Мөнх тэнгэр Монгол түмнийг ашид тэтгэх болтугай

    XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭ: Даага далантай, бяруу булчинтай, сүрэг мал онд мэнд, тарган тавтай сайхан оров уу? Амар байна уу? Хотол олноороо “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилээ үдэж, угтаж буй “Шарагчин” гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билигт …

  • 5 February

    Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн таалал төгсчээ

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн таалал төгсчээ Тэрээр 1944 онд Төв аймгийн Баян Өнжүүл суманд төрсөн. 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгсч, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж, Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд ажиллаж байв. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, соёл урлагийн салбарын олон арван …

  • 5 February

    Ерөнхийлөгч Х.Баттулга Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

    XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болсон Төрийн Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар …

  • 5 February

    Төрийн гурван өндөрлөг ахмадуудын амар мэндийг айлтган золгов

    XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Төрийн ордноо ахмад буурлуудаа хүндэтгэн амар мэндийг нь айлтган золгож, хөөрөг зөрүүлэв. Төр, засгийн удирдлагуудын хүндэтгэл үзүүлж золгосон ахмадууд 80-98 настай, малчин, үйлчилгээний ажилтан, санхүү, нягтлан бодогч, АИХ-ын депутат зэрэг салбар …

  • 5 February

    Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ

    ХVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өчигдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон сар шинийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгийн даваанаас эхлэн үзэж сонирхов. Бөхийн барилдааны эхэнд Гандантэгчэнлин хийдийн лам нар бөхчүүд, үзэгчид, нийт ард түмэнд зориулж “Өлзий хутгийн хурын буулгагч их сан”, “Дөрвөн уулын сан”, “Хийморийн …

  • 4 February

    “Ээж хад” болон “Хийморийн овоо” орчмыг цэвэрлэжээ

    БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, МБШ-ны төв Гандэгчэнлин хийдийн лам нар байгаль хамгаалагч нартай хамтран Уул, усаа бохирдуулахгүй “Цэвэрхэн шинэлчцгээе” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэ  хүрээнд өнгөрсөн өдрүүдэд иргэдийн сүсэглэн залбирдаг Сэлэнгэ аймгийн  Шаамар суманд байх “Ээж мод”,  Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших  “Ээж хад” болон сар шинээр иргэд олноор гарч хийморь лундаа, ажил үйлсээ даатгадаг “Хийморийн овоо” …

  • 4 February

    Онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллана

    Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан ОБЕГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаалаар Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  2019 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн …

  • 4 February

    Сар шинийн баярын өдрүүдэд зам товчлох зорилгоор гол мөрний мөсөн дээгүүр явахгүй байхыг анхаарууллаа

    Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн гурван удаагийн дуудлага бүртгэгдээд байна. Түүнчлэн  цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул  …

  • 4 February

    Гахай жилийн зүг, мөр гаргах зурхай

    Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбишийн гахай жилд гаргах зүг мөрийн зурхайг хүргэж байна. Энэ жилийн шинийн нэгэн харагчин тахиа өдөр, мягмар гаригт тохиож байна. Нар өглөө 08.12 минутад мандана. Энэ өглөө нар мандахаас өмнө босч, дээл хувцасаа янзалж, мөрөө гаргавал тэр жилдээ аз хийморьтой байдаг гэж монгол түмэн билэгддэг. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг …

  • 4 February

    Дугаарын хязгаарлалт 10-ныг дуустал үйлчлэхгүй

    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр буюу Битүүний өдөр 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Харин маргаашнаас эхлэн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тодруулбал, Шинийн 1-6-нд буюу хоёрдугаар сарын 5-10-ныг дуустал бүх тээврийн хэрэгсэл улсын дугаар харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцоно. Сар шинийн баярын үеэр …

  • 4 February

    Жүжигчин Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг нарыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг  өчигдөр /2019.02.03/ төрийн дээд цол, одон медалиар шагнасан билээ. Энэ үеэр Монголын тайз дэлгэцийн урлагийн өнгө төрх нь болж яваа Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С. Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарыг төрийн дээд одон …

  • 4 February

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардан авлаа

    УИХ-ын чуулганы 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томиллоо. Л.Оюун-Эрдэнийг  ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, шинэ даргад тамгыг нь гардуулан өглөө. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Төгссөн сургууль, мэргэжил: ·  2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч ·  …