Дугаарын хязгаарлалт 10-ныг дуустал үйлчлэхгүй

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл өнөөдөр буюу Битүүний өдөр 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Харин маргаашнаас эхлэн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тодруулбал, Шинийн 1-6-нд буюу хоёрдугаар сарын 5-10-ныг дуустал бүх тээврийн хэрэгсэл улсын дугаар харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцоно.

Сар шинийн баярын үеэр Тээврийн цагдаагийн албаны 320 орчим алба хаагчаас гадна Хууль сахиулахын их сургуулийн 250 оюутан, олон нийтийн цагдаа гээд нийт 800 гаруй алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулж, хяналт тавьж ажиллах юм​.

Тээврийн цагдаагийн албанаас Цагаан сарын баярын өдрүүдэд жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, сэрэмжтэй оролцохыг анхааруулав.

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …