Цагаан сарын баяртай холбогдуулан НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр зөвлөж байна.
1. МАХ
Хоногт шаардлагатай махны дээд хэмжээ нь 180 гр байдаг. Нэг бууз = 35 гр мах гэж тооцвол та өдөртөө 5-6 н ширхэг бууз идэхэд хангалттай. Махны шингэц 3-4 цаг үргэлжилдэг тул тохируулж хэрэглэхийг сануулж байна.
Махны их хэрэглээнээс шалтгаалж дараах эрсдэлүүд үүсдэг. Үүнд:
- Бие махбодыг хордуулах
- Жин нэмэх
- Өтгөн хатах
- Зүрх судасны эмгэг үүсэх
- Даралт ихсэх
- Ходоод гэдэсний эмгэг үүсэх
- Элэг, цөс, нойр булчирхайн эмгэг үүсэх
- Бөөр, тулай, үе мөчний үрэвсэлт өвчин сэдрэх зэрэг сөрөг үр дагавруудтай.
2. ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС-ийг түлхүү хэрэглээрэй
Хоногт шаардлагатай хэмжээ хүнсний ногооны хэмжээ нь 400 гр байдаг. Аль болох түүхий ногоо жимс, тэдгээрийн шүүсийг уух нь зөв. Ач холбогдол,
- Махны задралаас үүссэн хорт бодис, холестерины шингэцийг саатуулж биеэс зайлуулах
- Хоол боловсролтыг эрчимжүүлэх
- Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ
- Өтгөн хаталтаас сэргийлэх
- Жин нэмэхээс сэргийлэх
- Антиоксидант, фитохимийн бодис, будагч бодис, үнэрт бодис гэх мэт эрүүл мэндийг дэмжигч олон төрлийн бодис агуулдаг
- Аминдэм, эрдсийн өндөр агууламжтай
3. Ус, шингэн зүйл тогтмол ууж байх нь зөв
Хоногт шаардлагатай хэмжээ 2-2.5 литр байдаг. Усны ач холбогдол нь:
- Жин нэмэхээс сэргийлнэ
- Бие махбодыг цэвэрлэнэ
- Өтгөн хаталтаас сэргийлнэ
- Хоолны шингэцийг нэмэгдүүлнэ
- Даралт ихсэлтээс сэргийлнэ
- Бодисын солилцоог эрчимжүүлнэ
Хоол идэхээс 20-30 минутын өмнө ус ууж байгаарай.
4. ЧИХЭР, ЧИХЭРЛЭГ УНДААНЫ ТАЛААР
Сахарын хоногийн хэрэглээ 25-30 гр байдаг.
- Жин нэмнэ /200 мл ундаа 320 ккал/
- Элэг өөхөлнө
- Дархлаа сулруулна
- Шимт бодисын шингэцийг бууруулна.