Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Богд хааны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлиг буулгасныг холбогдох байгууллагуудад гардуулах ёслолын ажиллагаа Богд хааны ордон музейд боллоо. Зарлигийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …
Yearly Archives: 2019
February, 2019
-
1 February
Газраа чөлөөлсөн 47 айл, өрх шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, БХИС орчмын А хэсэгчилсэн талбайд “Баганат өргөө” компаний барьсан 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газраа чөлөөлсөн иргэд өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал, газраа чөлөөлөөд шинэ орон …
-
1 February
Т.Ууганбаяр: Засгийн газрын тэтгэлгээр 1200 орчим хүн гадаадад суралцдаг
Засгийн газар хооронд хэрэгжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл хаагдмал, хязгаарлагдмал байдгаас оюутан залуус тэр бүр хамрагдаж чадахгүй хоцрох нь бий. Тэгвэл салбарын сайдын санаачилгаар анх удаа тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийн нэгдсэн санбүхий scholarship.esis.edu.mn цахим хуудас нээжээ. Гадаадад суралцах сургалтын тэтгэлгийн мэдээлэл бүх иргэнд нээлттэй болсноор ямар давуу талтай, мөн оюутан, залуус, эцэг, эхчүүд юунд голлож анхаарах ёстойг БСШУСЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяраас тодруулж, ярилцлаа. -Сургалтын тэтгэлгийн мэдээллийг нэг дороос авах …
-
1 February
Томуугаас сэргийлэх арван арга
Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих хэрэгтэй. Мөн дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Томуу, …
-
1 February
Г.Занданшатарыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.02.01/ хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэн байнгын хороодын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргад Г.Занданшатар гишүүнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг 100 хувийн саналаар дэмжсэн билээ. УИХ-ын даргад нэр дэвшигч …
-
1 February
Тогтмол цагт унтах нь дархлааг дэмжинэ
Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншаарай. Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөгөөг хүргэж байна.
-
1 February
Баярын өдрүүдэд 700 автобус иргэдэд үйлчилнэ
Сар шинийн баяртай холбоотойгоор Нийслэлийн тээврийн газраас дараах арга хэмжээг аваад байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 5-7-нд 92 чиглэлд 700 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн сар шинээр иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын зах хэсгээр буюу Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн …
-
1 February
НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ
Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ.Өчигдөр /2019.01.31/ оройноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд харилцагч цөөтэй банкуудынх шууд орох бол иргэдийн олонх нь үйлчлүүлдэг томоохон банкуудын гүйлгээ өнөө орой гэхэд иргэдийн дансанд бүрэн орж дуусна хэмээн Сангийн сайд мэдээллээ. Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808 мянган иргэн нийт 121 тэрбум төгрөгийг …
-
1 February
Хоёрдугаар сарын өрнийн зурхай
ХОНЬ Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард та бүхний хувьд ажилдаа амжилт гаргах, орлогоо нэмэгдүүлэх боломж олон байна. Хичээл зүтгэл, идэвх санаачилгынхаа ачаар та өөртөө олон боломжийг нээнэ. Хамт олон, удирдлагын зүгээс танд багагүй дарамт ирэх боловч үүнд тэгтлээ эмзэглэх хэрэггүй. Бизнесийн гэрээ хэлцэл ашигтай байх болно. Сарын сүүл гэхэд та ажил, бизнестээ өсч дэвжсэн байх болно. Гэр бүл, хайр …
-
1 February
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 1. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 27. Сугар гараг. Гар одтой, таван шар мэнгэтэй, шарагчин могой өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Уул Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
-
1 February
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхитай байхыг анхааруулж байна. 2019 оны 02 дүгээр сарын 1-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. …
January, 2019
-
31 January
“Мөсний шагайн харваа”-ны УАШТ зохион байгуулагдана
Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэстний баяр Наадам, Монгол үндэстний хөөмийн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа гэсэн долоон өв бүртгэлтэй байна. Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулах нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд …
-
31 January
Сар шинийн баярын үeэр эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Сар шинийн баярын үeэр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар Эрүүл мэндийн яамнаас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай цахим хурал хийлээ. Улаанбурхан өвчний болзошгүй дэгдэлээс сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд албан даалгаварыг танилцуулж, шат бүрт хэрэгжүүлж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин үүрэг болгов. Түүнчлэн томуу, томуу төст өвчний бэлэн байдлын хангаж, сар шинийн баярын урьдчилан сэргийлэх …
-
31 January
“Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэн гарна
Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан Монголын Үндэсний музейгээс “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэн 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй ажиллана. “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй тоглоомын олон төрөл зүйл дэлгэгдэнэ. Хамгийн эртний тоглоом нь Сяньби, Уйгарын хаант улсын үед холбогдох тоглоомууд …
-
31 January
VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний ойг орон даяар тэмдэглэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан юм. Зарлигт холбогдох байгууллагын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Богд хааны ордон музейд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Зарлиг гардуулах ёслол Богд хаант Монгол Улсын үеийн төрийн дуулал “Зуун лангийн жороо луус”-аар эхэлж, дараа нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл