Сар шинийн баярын үeэр эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Сар шинийн баярын үeэр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар Эрүүл мэндийн яамнаас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай  цахим хурал хийлээ. Улаанбурхан өвчний болзошгүй дэгдэлээс сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд албан даалгаварыг танилцуулж, шат бүрт хэрэгжүүлж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин үүрэг болгов.  Түүнчлэн томуу, томуу төст өвчний бэлэн байдлын хангаж, сар шинийн баярын урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлж ажиллахыг даалгав.

 

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …