НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр олгож дуусна

Иргэдийн дансанд 2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлээд байна. Тодруулбал нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн юм.

Өнөөдөр 08:00 цагийн байдлаар 580507 иргэнд 84.5 тэрбум төгрөг шилжүүлжээ.  2018 оны НӨАТ-ын буцаан олголтод нийт 808 мянга гаруй иргэнд 120 орчим тэрбум төгрөгийг буцаан олгох юм.

Монголбанк нэгдсэн журмаар арилжааны банкуудад байршсан иргэдийн дансанд урамшууллын мөнгийг шилжүүлдэг. Банкаар нь ялгаж үлдээх боломжгүй дарааллын дагуу хийгддэг учраас тодорхой хугацаа шаардах нь аргагүй гэдгийг Татварын ерөнхий газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …