Yearly Archives: 2019

February, 2019

  • 26 February

    “Бүсгүйн зурвас” задрахад гурван хоног үлдлээ

    Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС” уянгын драмын жүжиг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар гуравдугаар  сарын 1-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийх гэж байна.   “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан,МУГЖ Г.Урнаа,МУГЖ Ж.Оюундарь,МУСТА М.Тогтохжаргал,МУСТА С.Болд-Эрдэнэ, Б.Золзаяа нар тоглоно. Харин жүжгийн туслах дүрд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Л.Дэмидбаатар, МУСТА Ж.Пүрэвдорж, Б.Шинэбаяр, Б.Одончимэг, Э.Тодгэрэл болон Ц.Төгсбилэгт, Г.Номуун, Д.Асардарь, …

  • 26 February

    Жүжигчин Ц.Цэрэнболд эхнэртэйгээ хамт кинонд тогложээ

    Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд 3-р сарын 1-ны өдөр буюу Эх орончдын өдрөөр нээлтээ хийх “2000” түүхэн уран сайхны кинонд гэргий Д.Бямбажавын хамт тогложээ. Жүжигчин Ц.Цэрэнболд түүхэн киноны гол дүр Энхтайван гэгч залуугийн дүр тоглосон бол түүний гэргий Борын ээжийн дүрд тоглосон аж. Улиастай хотод цэрэгт дайчлагдсан нэрээр дарлагдаж байсан 2000 цэргийн бослогын бодит …

  • 26 February

    Прокуророос зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзав

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй гэх нэр бүхий зургаан шүүгчид хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Улмаар Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын бүрэн эрхийг …

  • 26 February

    Хотын даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөнө

    Нийслэлийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Энэ удаагийн Хотын даргын өрсөлдөөнд НИТХ–ын дарга С.Амарсайханыг МАН–ын Удирдах зөвлөлөөс санал болгосон бол НИТХ–ын төлөөлөгч С.Мөнхчулуун  дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ удаагийн хуралдаанаар дэмжигдсэн төлөөлөгчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын тав хоногт батламжлах хуулийн зохицуулалттай.    

  • 26 February

    Л.Оюун-Эрдэнэ өмч хувьчлалыг бүхэлд нь судлах ажлын хэсэг байгууллаа

    Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн байна. Тийм учраас өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой гэж үзээд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг томилсон байна. Ажлын хэсгийг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж байгаа бөгөөд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын …

  • 26 February

    “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-д ажиллахыг урьж байна

    АЖЛЫН БАЙРНЫ ЗАР Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод хяналтын албаны Ахлах хянагчийн ажлын байранд урьж байна. Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм. Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Хууль тогтоомж, зохицуулагч байгууллагын тогтоол шийдвэр, компанийн дотоод дүрэм, …

  • 26 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 22. Ангараг гараг. Онгоц одтой, долоон улаан мэнгэтэй, хөх морь өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Мод Өдрийн наран 7 цаг 39 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 26 February

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас Алтайн уулархаг нутаг, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 7-12 метр, бусад нутгаар секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Завхан …

  • 25 February

    Монгол Улсаас анх удаа Оскарт өрсөлдлөө

    Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Оскарын шагнал гардуулах ёслол энэ жил 91 дэх удаагаа АНУ-ын Лос Анжелес хотноо амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн наадамд Монгол Улсаас анх удаа найруулагч Б.Мартын “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино өрсөлдлөө. Найруулагч Б.Март”Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино маань Оюутны Оскарын Алтан медаль хүртэж, 91 дэхь удаагийн Оскарын кино наадамд өрсөлдсөн билээ. Лондон …

  • 25 February

    С.Амарсайхан: Нийслэлийн 380 жилийн ойг гурван чиглэлээр тэмдэглэнэ

    Сая гаруй хүн амтай Нийслэл хотын ойн арга хэмжээнүүд өнгөрсөн жилүүдэд элдэв янзын бэлэг буюу эрээвэр хураавар дурсгалын зүйл, энд тэндгүй хэрэггүй хөрөнгө зардал үрсэн арга хэмжээнүүд зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлдэг байсан явдлыг НИТХ–ын дарга С.Амарсайхан шүүмжиллээ. Энэ жил Нийслэл хотын 380 жилийн ойн тохиох бөгөөд энэ ажлын хүрээнд иргэн аж ахуй нэгжүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зөвхөн гурван ажилд анхаарч үр дүнтэй ажиллана хэмээв. …

  • 25 February

    Н.Батсүмбэрэл: BRT –г шалгаж дуусмагц томилгоо хийх хэрэгтэй

    Дэлхийн том хотуудын нийтийн тээвэртээ нэвтрүүлээд буй BRT буюу тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг хотын удирдлагууд эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэр ч битгий хэл эхний ээлжийг 2018 онд ашиглалтад оруулна гэх зорилт дэвшүүлсэн байдаг. Гэтэл өнөөдөр энэ төсөл цаасан дээр хэрэгжиж, төслийн багийн удирдлагуудтай холбоотой ноцтой мэдээллүүд чих дэлсэх болов. Үндсэндээ төсөөлөл их гоё. Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн нэвтрэх …

  • 25 February

    МХЕГ-ын 1800-1286 дугаарт 175 иргэн ханджээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нээлттэй утас 1800-1286 дугаарт энэ оны эхний сарын байдлаар 175 иргэн холбогдон гомдол, санал гаргаж зөвлөгөө, мэдээлэл авчээ. Тухайлбал, бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад шаардагдах бичиг баримт, жирэмсний болон ээлжийн амралт, хяналтын хуудас болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө хүссэн зэрэг 130 дуудлагад хариу өгсөн байна. Мөн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар найман удаа …

  • 25 February

    Сунгалттай паспорттай иргэдэд Арабын Нэгдсэн Эмират улсын виз олгохгүй

    НҮБ-ын дэргэдэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан гадаад паспортад тавигдах стандартын тухай зөвлөмж, хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны 2 дугаар сараас эхлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын виз олгохгүй болсныг тус улсын ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэв. Өнөөдрийн байдлаар Казахстан, Израйль, Өмнөд Африк, Филиппин зэрэг улс сунгалттай паспорттай гадаад иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд …

  • 25 February

    Ким Жон Ун галт тэргээр Вьетнамыг зорьжээ

    БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь удаагийн түүхэн дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд болохоор товлогдоод байгаа билээ. Тэгвэл БНАСАУ-ын удирдагч тус уулзалтад оролцохоор Пёньян хотоос хоёрдугаар сарын 23-ны өдөр  галт тэргээр хөдөлсөн байна. Пёньянаас Ханой хүртэл галт тэргээр 48 цаг орчим явж хүрдэг гэнэ. Ким Жон Ун, …

  • 25 February

    ШШГЕГ: Сэжигтэн хорих өрөөндөө ганцаараа байсан

    ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгч Л.Бямбаа энэ сарын 23-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн талаар  шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад “2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21.40 цагийн орчимд иргэн Б нь ганцаараа байрлах хорих өрөөндөө өөрийн хувцсаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан байсан. Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас эрүүгийн …