З.Энхболд: Ягаан, цэнхэр тасалбарын хувьчлалыг шалгаж амжихгүй

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 25-ны өдөр 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тогтоолтой холбогдуулан холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийсэн.

Энэ үеэр 1992 оноос хойш  хувьчлагдсан 928 төрийн өмчид хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах үүрэг өгсөн юм.

“Монгол Улс нийтдээ 928 обьектыг иргэддээ менежментээр, цэнхэр, ягаан тасалбар тарааж хувьчилсан байна. Эдгээрийг нэг бүрчлэн шалгаад үр дүнг нь тооцож гаргах шаардлагатай байна. Өнөөдөр байгаа нь хэд байна, байхгүй нь хэд байна, аль нь ашигтай ажиллаж байгаа, аль нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахгүй байна, үүний шалтгаан нь юу вэ гэх зэргээр бүх зүйлийг нарийвчилж дүгнэх шаардлагатай” гэдгээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр илэрхийлсэн.

Харин ЗГХЭГ-ын даргын шийдвэртэй холбогдуулан ЕТГ-ын дарга З.Энхболд цахим хуудсаар байр сууриа илэрхийлжээ.  Тэрээр “Л.Оюун-Эрдэнэ сайдад: ‪28 жилийн өмнөх танай намын ЕС (Бямбасүрэн 1990-1992, Жасрай 1992-1996 он) хийсэн ягаан цэнхэр тасалбарын хувьчлалыг шалгаад юм олохгүй. 1996-2000 оны дуудлага худалдаанаас ч гэсэн но олоход хэцүү, чамаас өмнө 20 жил шалгасан юм. Маш их цаг орно, чиний сайд хийх 18 сард лав амжихгүй. Харин сүүлийн гурван жилийн 60 тэрбум, ЖДҮ, Эрдэнэт 51 хувь 49 хувь гээд шалгах ажил зөндөө байна” гэжээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …